Categories
мэдээ нийгэм

“Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/995 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 22-ын хуучин товчооноос мал бордох хүртэлх 1,7 км авто замын зурваст өмчлөлийн газар нь орсон “Молор трейд” ХХК-д эд хөрөнгийн нөхөх олговор олгоно.

“Молор трейд” ХХК-ийн эзэмшил газрыг чөлөөлөх зардал болох 22 сая 673 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *