Categories
гадаад мэдээ цаг-үе

Мьянмарт бослого гарч, интернэт сүлжээг хоригложээ

Мьянмарт цэргийн хүчнийхэн өнгөрсөн даваа гаригт төрийн эргэлт хийж, тус улсын удирдагч Аун Сан Су Чи болон бусад эрх баригчдыг баривчилсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан өчигдөр Мьянмар Улсын олон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсагчид хоригдож буй эрх баригчдыг суллахыг шаардан цэргийнхэнтэй мөргөлдсөн байна. Харин жагсаалд оролцоогүй олон иргэд жагсагчдад хоол, хүнсний бүтээгдэхүүн бэлдэн, жагсаалыг тасалдуулахгүй байхыг зорьж байсан ч орой болоход жагсагчид тарсан аж.

Үүнтэй холбогдуулан Мьянмарын цэргийн хүчнийхэн улсын интернэт сүлжээг нийтэд нь хориглосон байна. Интернэт сүлжээг ашиглан иргэд жагсаал цуглаан зохион байгуулах, зэвсэгт жагсаал сэдэж, зохион байгуулж болзошгүй хэмээн үзсэн аж.

Цэргийн хүчнийхэн төрийн эргэлт хийж, улмаар тус улсад нэг сарын хугацаатай онц байдал зарласан. Дараа нь фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг томоохон сүлжээг хориглоод байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд сонгуулиар илт давуу ялалт байгуулсан Аун Сан Су Чигийн сонгуулийн дүнг Мьянмарын нөлөө бүхий цэргийн генералууд хүлээн зөвшөөрөх татгалзаж байжээ. Үүнээс үүдэн төрийн эргэлт гарсан байж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *