Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мексикээс “Дэлхийн мисс” тодорлоо

Энэ жилийн “Дэлхийн мисс”-ийг тодруулах шалгаруулалтын финалын шат өнгөрсөн шөнө БНХАУ-ын Хайнан аралд өндөрлөж, Мексикийн гоо бүсгүй Ванесса Понс де Леон титмийн эзнээр тодорлоо. Хоёрдугаар байрт Тайландын гоо бүсгүй Николин Пичапа Лимснукан орсон байна.

Финалын шатны шалгаруулалт хэд, хэдэн хэсэгтэй байсан бөгөөд гурван цагийн турш үргэлжилж эцсийн дүнгээ гаргасан байна. Шүүгч нар эхлээд эцсийн шатанд тунаж үлдсэн 30 гоо бүсгүйгээс 12-ыг нь шалгаруулж, дараа нь шилдэг тавыг нь нэрлэсэн аж. Ингэхэд Беларусь, Мексик, Тайланд, Уганда, Ямайкийн гоо бүсгүй тунаж үлджээ. Тэднээс Мексикийн гоо бүсгүй титмийг зүүжээ. Түүнд дэлхийн миссийн титмийг өнгөрсөн жилийн ялагч Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чиллар зүүж өгчээ.

“Дэлхийн мисс” шалгаруулалт нь 1951 оноос явагдаж эхэлсэн, хамгийн нэр хүндтэй шалгаруулалтын нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *