Categories
мэдээ спорт

Манай улсын боксчид Бразилд очлоо

Бразилийн Рио де Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам эхлэхэд найм хоногийн хугацаа үлдлээ. Монголын багийн албаны хүмүүс, эмч, тогооч нар өнгөрсөн долоо хоногт Риод очсон бол өчигдөр буюу долоодугаар сарын 27-нд тамирчдын түрүүч болох бокс, байт харвааныхан олимпийн хотод хүрэлцэн очжээ.

Энэ удаагийн зуны наадамд Монголын зургаан боксчин өрсөлдөнө. Тэд Рио де Жанейро хотоос холгүй байрлах “Функционаре” бэлтгэлийн төвд олимпийн өмнөх бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Мөн байт харвааны ОУХМ Ж.Гантөгс ч Риод очсон өдрөөсөө бэлтгэлдээ оржээ.

Монголын тамирчид анх удаа бэлтгэл хангагч, эмч, тогооч нарын хамт олимпийг зорьж байгаа бөгөөд бэлтгэлийн төв, тамирчдад үйлчлэх автобус зэргийг мөн анх удаа түрээсэлж, олимпийн өмнөх өдрүүдэд бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *