Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг дэмжлээ

МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд МАН-ын 7 дугаар хуралдааны шийдвэрийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *