Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг ажлаас нь чөлөөллөө

Б.ГАНЗОРИГ: Нийт сүргийн 0.01-1.2 хувь нь өвчтэй байсан нь бид харьцангуй  эрүүл малтай гэсэн үг – Өнөөдөр

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас чөлөөлснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар 14 аймгийн 97 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байгааг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Ганзориг хэлж байв. Мөн шүлхий өвчнөөр улсын хэмжээнд 100 гаруй мянган мал өвчилж, шинж тэмдэг арилжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газар нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлжүүлэх бодлогыг оновчтой төлөвлөж, улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй. Гэсэн ч шүлхий өвчний тархалт өнгөрөгч арванхоёрдугаар сараас улам нэмэгдэж, Монгол Улсын 90 гаруй суманд өвчин дэгдээд буй юм.

Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан хэмээн үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *