Categories
мэдээ спорт

Лос Анжелос Лэйкерсчүүд Хьюстон Рокетсын 14 дараалласан хожлын цувралыг зогсоолоо

Image result for lakers houston

Өнөөдөр Лос Анжелос Лэйкерс багийн залуус Хьюстон Рокетсын талбайд зочлон очиж 122-116-ийн харьцаатай пуужингуудыг буулган авлаа. Лэйкэрс тус тоглолтын эхний үеийг 15 онооны зөрүүтэй дуусгасан нь тоглолтын турш тэргүүллээ хадгалахад тус болсон юм. Ийнхүү Пуужингууд хожигдсоноор 14 тоглолт дарааллан ялсан хожлын цувралаа зогсоолоо. Мөн Крис Полын улиралд 15-0 амжилт нь дуусч энэ улиралд ялагдаагүй цорын ганц тоглогчоор Никола Миротич үлдэв.

Тоглогчдын статистик үзүүлэлт

Лэйкерс :
-Довтлогч Кайл Кузма: 38 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 1 хаалт
-Хамгаалагч Кори Брүвер: 21 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 1 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт
-Холбон тоглогч Лонзо Болл: 16 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 2 хаалт
-Хүчний довтлогч Ларри Нансе: 13 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт
-Довтлогч Брэндон Инграм: 13 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 6 оновтой дамжуулалт

Рокетс:
-Хамгаалагч Жэймс Харден : 51 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт
-Хамгаалагч Эрик Гордон: 21 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт
-Жижиг Довтлогч Трэвор Ариза : 18 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт, 1 хаалт
-Хамгаалагч ПЖ Такер: 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 1 оновчтой дамжуулалт

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *