Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Байгальмаа: Үүрээр шил хагараад, цахилгаан бороохой тачигнаад,манай нөхрийг гавлаад аваад явсан

Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ зарласан Ч.Батболдын гэрт үүрээр тусгай хувцастай залуус гэнэт цонхыг нь хагалан, дээврээс нь хүн нэвтрүүлж орж баривчилсан байна. Шадар сайдын хуульчаар ажиллах болсон өмгөөлөгч Ц.Баасандорж өчигдөр мэдээлэл хийхдээ гэрч Ч.Батболдыг хамгаалалтад авахыг хүсч байсан билээ.

Ч.Батболдын гэргий Л.Байгальмаа АТГ-ын үүдэнд зогсоод ярихдаа “Урд шөнө үүрээр бараг гурав өнгөрч байхад аймаар орилж чарлаад, цахилгаан бороохой дуугаргаад дөрөв таван хүн гэнэт орж ирсэн. Шил хагараад, цахилгаан бороохой тачигнаж, манай нөхрийг газар тонгойлгоод гавлаад аваад гарсан. Намайг ойртуулаагүй. Манайх 4-13 насны гурван хүүхэдтэй. Манай хүүхдүүд айж уйлж орилолдоод бага нь өмдөндөө шээсэн. Хаашаа авч явсанаа хэлээгүй. АТГ-аас ирсэн гэж хэлсэн, диск хайна гээд гэрт нэгжлэг хийсэн. CD, DVD гээд яриад байсан. Мөрдөгч Сайнжаргал гэсэн үнэмлэх үзүүлсэн.

Манайх хуульчдын байранд амьдардаг. Мөрдөгч Сайнжаргал өглөө АТГ ирээрэй гэсэн. Манай бүх утаснуудыг аваад явсан. Холбогдоорой гэсэн ч утас өгөөгүй. Би бага насны хүүхдүүдтэй гэрээс гарч чадаагүй. Гэрчийг хамгаалсан юм байхгүй, үүр цүүрээр цонх хаалгаар нисч орж ирээд хэцүү байна” гэв

Нөхөр нь өмнө нь цагдаад ажиллаж байсан, одоо ажилгүй байгаа гэлээ. “Ийм том хэргийг гэрчлээд, хэвлэлээр мэдээлээд байхад гэрч хохирогчийг хамгаалдаг газар байдаг гэсэн биднийг хамгаалалтанд аваагүй. Сүүлийн хоёр өдөр манай урдуур хүмүүс эргэлдээд байна гэж харсан хүмүүс хэлсэн. “Бэлэн байж бай” гэж ярилцаад байна гэж манай дүү хэлсэн. Хаалганы дуран дээр шархны наалт наачихсан байсан.

Ажил цуглахад АТГ д манай нөхөр байгаагүй. Өглөө 09:00 өнгөрч байхад манай нөхрийг хоёр хүн дагуулаад АТГ-т гаднаас орж ирсэн.

Нөхөр маань надад тийм хүний даалгавар гэж ярьж байгаагүй. Гэхдээ “Ийм ийм юм байгаа” гэж нөхөр маань ярьж байсан гэж гэргий нь ярьсан юм.

Б.ӨЛЗИЙБАЯР

С.НАРАНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *