Categories
мэдээ нийгэм

Хятадын талаас экспод оролцох бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хөнгөвчлөхөө мэдэгдэв

БНХАУ-ын гадаад хэргийн туслах сайд Кун Шан Ю тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр улсын ойрын үед хэрэгжүүлэх томоохон ажлуудыг хэлэлцэж байна.

БНХАУ-ын төлөөлөгчдийг ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн хүлээн авч уулзан ирэх есдүгээр сард болох Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн талаар санал солилцлоо.

Энэ жил Монгол, Хятадын хамтарсан экспог БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулах бөгөөд 30 гаруй орныг урьж, илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байгааг албаныхан дуулгалаа.

“Монгол-Хятадын анхдугаар экспог 2015 онд Хөх хотод амжилттай зохион байгуулсан. Тухайн үед манай улсаас 239 аж ахуйн нэгж оролцож, дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. Энэ удаагийн хамтарсан экспог илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол Хятадын хамтарсан экспод оролцох аж ахуйн нэгжүүдийг манай яам болон МҮХАҮТ бүртгэж эхэлсэн” хэмээн ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн онцлов.

Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг Хятадын талаас хөнгөлж байгаа учир энэ боломжийг ашиглан манай үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд таниулах боломжтойг албаныхан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *