Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороонд барьсан Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр 14:00 цагт “Хайрыг хайрла” жүжгээр нээлтээ хийнэ. Тус театрын уран бүтээлчид хүүхдүүдэд зориулан, “Арслан хүлэгт баатар” жүжиг, залууст зориулан “18 дахь хаврын хайр” уянгын драмын жүжиг тоглохоор бэлтгэж байгаа аж. 760 хүний суудалтай, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон энэ театр улсын жишиг театр болох зорилт тавин ажиллаж байна. Хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх төв болох зорилготой тус театрт номын сан, кафе ажиллаж, дугуйлан, сургалт хичээллүүлнэ.

2 replies on “Хүүхэд, залуучуудын театр өнөөдөр 14:00 цагт нээлтээ хийнэ DNN.mn”
энэ жүжигийн урилга үнэгүй юму
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru