Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгосын удирдагчид уулзана

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх есдүгээр сард Пёнгянг хотод уулзалдах болжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр мэдээлэлсэн ба уулзалтыг есдүгээр сарын дунд үед болох байх гэсэн байна.

Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард уулзах үеэр удирдагч Ким Жон Ун нь ерөнхийлөгч Мүн Че Ин-ийг эх орондоо урьсан билээ. Ингэснээр тэрээр Хойд Солонгост айлчилсан өмнөдийн гурав дахь ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэх ажээ.

Хоёр Солонгосын удирдагчид 2000 ба 2007 онуудад Пёнгянг хотод уулзалдаж байсан удаатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *