Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хосуудын хийх боломжтой 10 өдрийн “challenge”

Хайртай хүнтэйгээ мартагдашгүй дурсамж бүтээхийг хүсдэггүй хүн үгүй. Тэгвэл хайрттайгаа хамгийн нандин дурсамжийг бүтээлцэхэд тань туслах 15 өдрийн challenge-ийг хүргэж байна.

Өдөр 1: Өглөөний мэнд хүргэх

Хэчнээн богино хэдий ч сэтгэлийн үгс хэн нэгнийг бүхий л өдрийн турш эрч хүч, амжилтаар дүүрэн байхад нь тусалж чаддаг. Тиймээс хайртдаа шинэхэн өдрийг нь эрч хүчтэйгээр эхлүүлэхэд нь дэм болоод мэнд хүргээрэй.

Өдөр 2: Хамтдаа видео тоглоом тоглох

Одоогоос хэдэн жилийн өмнө нийгэмд “видео тоглоом донтуулахаас өөр ид шидгүй” гэсэн сөрөг хандлага түгсэн байв. Гэхдээ биеийн тамирын дасгал хөдөлгөөн хүний бие махбодыг бялдаржуулдаг шиг танин мэдэхүйн дасгал нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг аж. Видео тоглоомыг өмнө нь зөвхөн найз нөхөдтэйгөө тоглодог байсан бол одоо хостойгоо тоглоод үзээрэй. Та хоёрын харилцаанд цоо шинэ уур амьсгал бий болно гэдэгт итгэлтэй байна. Өдөр

3: Анх танилцсан мөчөө дурсах

Та хоёроос анх хаана, хэзээ, яаж танилцсан тухайг чинь асуувал нэгэн зэрэг ижил хариулт өгч чадах болов уу? Анхны дурсамж гэдэг хүний амьдралын хамгийн нандин мөчүүдийн нэг байдаг. Тиймээс анх уулзаж байсан тэр мөч рүүгээ хамтдаа аялаарай. Ядаж л ирээдүйд нэг нэвтрүүлэг, тэмцээнд оролцох үед хэлэх түүхээ нэгтгэчихсэн сууж байвал амар биз дээ. Өдөр

4: Бие биенээ сонсох

Сонсох нь харилцааны гол чадварт тооцогддог. Өмнө нь түүнийгээ хэлж буй үгсийг тоолгүй өнгөрөөдөг байсан бол энэ удаад чих тавин сонсоорой. Үг гэдэг зүйл хайр халамж, харуусал зэмлэл, уучлал зэрэг бүхнийг илтгэдэг шүү дээ.

Өдөр 5: Чамайг хайрлах шалтгаан

Бүх зүйл утга учир, түүнийг тойрсон олон шалтгаантай байдаг. Тиймээс бие биендээ зориулан “Чамайг хайрлах шалтгаан” сэдэвтэй бичвэр бичээрэй. Магадгүй хайрт чинь өөрийгөө хайрлах шалтгаанаа хараахан олоогүй байгаа бол чи түүнд тус болж болох юм.

Өдөр 6: Уран зөгнөлөө хуваалцах

Хүн бүр дотроо ямар нэгэн зүйлийг ургуулан бодож “хэрвээ” гэсэн таамаглалыг дэвшүүлж суудаг шүү дээ. Тэгвэл үүнийгээ хайртай хүнтэйгээ хуваалцаж яагаад болохгүй гэж? Хэний ч төсөөлшгүй сонирхолтой зөгнөлүүд байхыг таашгүй шүү дээ.

Өдөр 7: Хамтдаа кино үзэх

Цаг сайхан байх үеийнх шиг хайрттайгаа ундаа, попкорноо худалдаж аваад кинотеатрын харанхуй орчинд зөөлөн сандал дээр тухлан суугаад кино үзэх боломжгүй байгаа хэдий ч интернэтээр хүссэн киногоо хамтдаа үзэх бүрэн боломжтой.

Өдөр 8: Асуултын өдөр

Хамтдаа ярилцаад нэг өдрийг асуултын өдөр болгон товлоорой. Энэ өдөр та хоёр өөр өөрийнхөө тухай арван асуултыг бие биенээсээ асуух юм. Жишээ нь, чи өөрийнхөө тухай арван асуултыг бэлдэж хайртаасаа асууна гэсэн үг. Асуулт сонгохдоо амархнаас хүндрэх дараалалтай байвал сонирхолтой байх болно.

Өдөр 9: Ирээдүйгээ төлөвлөх

Хамтдаа 5, 10, 15 жилийн дараах ирээдүйгээ төлөвлөж, түүндээ хүрэх алхмуудыг жагсаан бичээрэй. Ингэснээр та хоёр зорилгоо биелүүлэхийн төлөө өдөр бүр хичээнэ шүү дээ.

Өдөр 10: Хайрын хэлээ тодорхойлох

Хүн болгонд хайрын хэл бий. Энэ нь зөвхөн хосуудыг хамраад ч зогсохгүй харилцаж буй хүнийхээ арга эвийг олоход хүртэл тусалдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *