Categories
гадаад мэдээ

Хонконгт сөрөг хүчнийхнийг саатуулжээ

Хонконгийн цагдаа нар мягмар гаригт сөрөг хүчний төлөөлөл болох найман хүнийг саатуулсан талаар “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тэдний дунд хууль тогтоох зөвлөлийн гурван гишүүн асан байгаа аж. Баривчлагсдыг хууль бусаар жагсаал зохион байгуулсан гэх хэрэгт буруутган шалгах гэнэ.

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо тус онцгой бүс дэх үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуулийн төслийг баталсан билээ. Хятадын эрх баригчид “Энэ нь терроризм, салан тусгаарлах үзэл, гадны хүчинтэй үгсэн хуйвалдахын эсрэг тэмцэхэд чиглэсэн арга хэмжээ байх юм” хэмээн тайлбарлаж байв. Мөн хууль зөрчсөн этгээдэд хатуу шийтгэл ногдуулах болно гэж мэдэгдсэн удаатай.
Хятадын эрх баригчид шинэ хуулийн төслийг баталсны дараахь өдөр буюу өнгөрсөн долдугаар сард Хонконг даяар сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Тухайн үед хүчний байгууллагынхан 370 тэмцэгчийг хууль бусаар цуглаан зохион байгуулсан гэх хэрэгт буруутган саатуулсан талаар мэдээлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *