Categories
мэдээ улс-төр

Хэвлэл мэдээллийнхэн цаашдаа чанартай контент хийх шаардлага үүснэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Телевизүүдийн татварын маргаан энэ хуулийн төслөөр зохицуулагдсан уу? Манайх телевизийн үйл ажиллагааг зохицуулсан хуулийн заалтгүй юм билээ гэлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцүүлгийн явцад тусгаж болно гэсэн хариулт өгөв. УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Энэ хуулиар контентийг хянах талаар тусгасан уу. Хууль батлагдсанаар салбарт ямар ахиц гарах вэ гэсэн асуултад “Өргөн нэвтрүүлэг онцлогтой. Телевизүүд үндэсний эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар зохицуулалт байхгүй. Өргөн нэвтрүүлгийн хуулиар монгол бүтээлийн шаардлага, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах хэм хэмжээг тогтооно” гэж ажлын хэсэг тайлбарлав. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Энэ хууль батлагдвал Монгол контент үнэлэгдэнэ. Мөн санхүү хараат бус байдал нь үүнтэй холбоотой. Хэвлэл мэдээллийнхэн цаашдаа чанартай контент хийх шаардлага үүснэ хэмээн нэмж хариуллаа.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *