Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ “Хэрлэн голд эмэгтэй хүний цогцос байна” гэсэн дуудлага 2019.07.21-ны өдрийн 08:24 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завтай ажиллаж мөн өдрийн 08:36 цагт Дорнод аймгийн Булган сумын харьяат иргэн Ц /72 настай, эмэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.