Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Нүүрс ба полимерийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал

Налайх дүүргийн I хорооны иргэн Я.Ичваан

Монгол орон нүүрсээр баян дэлхийн улс орнуудын эхний 10-т багтдаг. Нүүрсний 173 тэрбум тонн геологийн нөөцтэй. Гэвч бид буруу технологи ашиглан хүн ам, байгаль орчиндхортой нөлөө үзүүлж байгаа нь үнэн билээ. Эрчим хүч дулааны цахилгаан станцуудаас гарах утааг аль болохоор багасгаж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн экспортын үнэт түүхий эд болох полиэтиленийг гарган авах нь улс орны үйлдвэржилтэд чухал нөлөөг үзүүлнэ. Нүүрсний гүн боловсруулалтаар гарах полиэтилен нь түүхий нүүрснээс 50 дахин өндөр үнэ хүрэх бөгөөд хуванцар төрөл бүрийн үнэрт нүүрстөрөгч гаргаж, эмийн болон олон үйлдвэрийг ажиллуулах түүхий эд болдог. Бид нүүрсээ нэг тонныг 70 доллароор гуйж гаргаж байснаас Японд нүүрсний давирхайг нэг тонныг нь 1000-1500 доллароор худалдах нь илүү ашигтай байна. Манайд инновацийн хуулийн биелэлтэд анхаарах нь зүйтэй. Жижиг дунд үйлдвэр нь шилжих хөдөлгөөн сайтай инновацийг нэвтрүүлэхэд хурдан түргэн, бага зардал шаарддаг зэрэг олон сайн талтай. Том аж үйлдвэр нь улсаас их хөрөнгө шаарддаг бас урт насалдаггүй ялгаа бий. Яагаад эрчим хүч дулааны цахилгаан станцуудын дэргэд түүхий нүүрсээр гүн боловсруулалтанд хийх порилецийн үйлдвэрийг барьж ашиглаж болохгүй гэж. Манай дулааны станцууд хоногт 16 вагон нүүрс түлж, 25 тонн 200 кг нүүрсний давирхай шатааж 72 сая метр.куб нүүрс хүчлийн хий буюу нүүрс хүчлийн давхар ислийг агаарт цацаж байна. Үүн дээр 200 орчим жижиг уурын зуухнууд 130 мянган айл түүхий нүүрс түлж байна. Нүүрсний давхар исэл удаан байвал хүний генийн удамшилд нөлөөлөх аюултай. Иймээс утааг багасган аюулгүй болгож полимерийн үйлдвэрийг явуулж полиэтиленийг гарган авах шаардлагатай байна. Ингэж ажиллаж чадвал нэгдүгээрт хүн ам, байгаль орчинд ээлтэй, хоёрдугаарт хил нийлсэн хөрш зэргэлдээ орнуудын хүн амд хортой нөлөөг үзүүлэхгүй. Гуравдугаарт дэлхийн дулаарлыг багасгаж, байгаль орчинд сайн нөлөөг үзүүлнэ. Полимерийн аж ахуйг хөгжүүлэх нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой, байгаль орчинд үр ашгаа өгөх юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу. Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Д.дорлигжав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *