БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам маргааш нээлтээ хийнэ.
Монголын багийн орлогч ахлагч Д. Жаргалсайхан Д. Баттулга дасгалжуулагчтай гүйлтийн цанын баг тамирчдын бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Тамирчид цанын тосоо тохируулан, уралдааны зам дээрх бэлтгэлээ аль эрт эхлүүлжээ. Уралдааны талбай засч байгаа Хятадын цанын холбооны хүмүүстэй уулзлаа. Мөн энэ өдрүүдэд тэмцээн болох Харбин болон Ябули хотноо Монголын багийн штаб байрлаад байна.