Categories
мэдээ нийгэм

Халдварын голомтоос авчирсан гудас, матрасыг устгалд оруулж байна

МХЕГ-аас “Элемент” ХХК-д хяналт шалгалт хийжээ. Тус компани тоног төхөөрөмж, машин техник хэвийн, үйлдвэрийн хүчин чадлын 11 хувь, хог хаягдал зөөвөрлөх тусгай зориулалтын автомашины 70 хувь, нийт ажиллагсдын 97 хувийг ашиглаж байна.

Хог хаягдал тээвэрлэх автомашины жолооч нарыг коронавируст халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлогооны PCR шинжилгээнд хамруулсан, хамгаалах хувцас, бээлий, амны хаалт, нүүрний хаалтаар бүрэн хангасан байна.

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг булах тусгай цэг дээр ил задгай хаясан эмнэлгийн гаралтай хог хаягдалгүй, бүрэн булж устгасан бөгөөд халдварын голомтоос авчирсан орны гудас, матрасыг халдваргүйжүүлж, хатуу хог хаягдалтай хамт устгалд оруулж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *