Categories
гадаад мэдээ

Халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо

ХБНГУ-ын нийслэл Берлин хотын төв дэх худалдааны төв рүү том оврын ачааны автомашинаар халдлага үйлдсэн хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тус халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр мягмар гарагт халдлагаас амьд үлдсэн хүмүүс болон Германы өндөр дээд албан тушаалтнууд цугларч лаа асаах ёслолд оролцсон байна. Берлин хотын баруун хэсэгт орших Кайзер Вильгельмийн сүмд болсон хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Канцлер Ангела Меркел сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хохирогсдын ар гэрийнхэн болон халдлагад өртсөн хүмүүстэй уулзаж тэдний санал бодлыг сонссоноо хэлжээ. Германд сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хамгийн их хор хохирол учруулсан тус халдлагыг цагдаагийн албаныхны эрэн сурвалжилж, Тунис гаралтай этгээд үйлдсэн нь тодорхой болсон юм. Гэмт хэрэгтэн Исламийн Улс бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд Герман улсын хилийг давж зугтаж чадсан ч хэдхэн хоногийн дараа Италийн цагдаа нарт буудуулж амь үрэгдсэн нь тогтоогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *