Categories
мэдээ нийгэм

Х.Тамир нарт холбогдох хар тамхины хэргийг ирэх долоо хоногт шүүнэ

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний 09:00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болохоор товлогдсон байна.

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн 2015 оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг.

Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүж буй юм.

Одоогоор Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хориод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *