Categories
мэдээ нийгэм

Казахстанд ОХУ-ын иргэнийг долоон удаа хутгалж, толгойд нь буудсан хэрэг гарчээ

Казахстанд Мария Ким гэх ОХУ-ын иргэнийг долоон удаа хутгалж, толгойнд нь буудсан хэрэг гарлаа. Энэ талаар “Телеграм” суваг мэдээлсэн байна.

Тус сувгийн мэдээлснээр хохирогч нь Казахстаны Жамбыл мужийн Тараз хотын кофе шопт даргаар ажилладаг байжээ. Хэрэг гардаг өдөр кофе шопоо хааж байх үед нь үл таних хүмүүс түүнийг долоон удаа хутгалж, дараа нь толгой руу нь хяналтын буудлага хийсэн байна. Халдлага үйлдэгчидийг кофе шопыг дээрэмдэхийг завдаж байсан эсэхийг тодруулан ажиллаж байгаа аж..

Казахстанд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр ийнхүү оросын эмэгтэй иргэн амиа алдсан талаар ОХУ-ын ЭСЯ-наас нэгдүгээр сарын 14-нд мэдээлсэн. ОХУ-ын дипломатчид үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа авахыг хүсэн Жамбыл мужийн удирдлагад хандсан ба одоо бусдын гарт амиа алдсан Мария Кимийн ар гэрт эд материалын тусламж үзүүлэх асуудалд анхаарал хандуулж, хэргийг шалгаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *