“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөр хүч үзэх барилдаан энэ сарын 15-ны өдөр болох билээ. Тус барилдаанд жүдо бөх, чөлөөт бөхийн тамирчид хоорондоо халз барилдах юм. Жүдо бөхийн холбооноос Б.Серик, Д.Анар, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, Э.Мөнхжаргал, Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд нар барилдах бололтой. Харин Чөлөөт бөхийн холбоог төлөөлөн Б.Орхонбаяр, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Б.Зоригбаатар, Г.Ганхуяг, Ч.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, О.Сүлдхүү, Т.Тулга, З.Занабазар нар барилдах ажээ.