Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан. Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан байдаг. Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгосон бөгөөд ирэх оны эхний өдрөөс уг хэмжээ 320 мянга болох юм.
Ингэснээр ажил эрхлэгч иргэн хамгийн багадаа цагийн 1904.7, өдрийн 15.2 мянган төгрөгөөр цалинжихаар болж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлт:
2008.01.01-нээс 108000 мянган төгрөг
2011.04.05-наас 140400 төгрөг
2013.09.01-нээс 192000 төгрөг
2017.01.01-нээс 240000 төгрөг
2019.01.01-нээс 320000 төгрөг
Дашрамд, хөдөлмөр нийгмийн гурван талын хэлэлцээгээр 2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгохоор тохиролцсон байна.