Categories
мэдээ нийгэм

Их дүйчин өдөр тохиож байна

Image result for Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр намрын адаг сарын 22-ны өдөр. Энэ өдрийг Бурхан багш эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр хэмээн бурхны шашинт орнуудад тэмдэглэдэг аж. Сүсэгтэн олон энэхүү их дүйчэн өдрөөр эцэг эхийнхээ ачийг санан, ижий аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж. баярлуулж, баясгаж болохын дээр ижий аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа тусалж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад сайн өдөр хэмээжээ.

Image result for Их дүйчин өдөр тохиож байнаБурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байна. Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон аж.

Image result for Их дүйчин өдөр тохиож байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *