Categories
гадаад мэдээ

II Елизавета хатан хааныг гайхалтай эмэгтэй гэжээ

“Их Британийн хатан хаан II Елизавета бол гайхалтай эмэгтэй, тэрбээр маш их эрч хүчтэй, хурц ухаантай и нэн гярхай хүн юм. Маш гайхамшигтай эмэгтэй, түүнтэй уулзах завшаан олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн хатан хаантай уулзсаныхаа дараа “Daily Mail” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.

Дональд Трамп II Елизавета хатан хаантай биечлэн уулзсан АНУ-ын 12 дахь ерөнхийлөгч болсон байна. Гарри Трумэнээс эхлээд Америкийн төрийн тэргүүн бүр Их Британийн хатан хаантай уулздаг болсон ба Линдон Жонсон л ганцаараа ингэж уулзаагүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *