Засгийн газраас нийлэг уутны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргаж гуравдугаар сараас хэрэгжүүлэх юм.
Тэгвэл уг шийдвэр яг ямар уутанд хамаарах талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас тодруулахад,
“Засгийн газрын шийдвэрийн дагуу 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй. Эхний ээлжинд зах худалдааны төвүүдэд хэрэглэж, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглоно” гэлээ.
Хориглож буй нийлэг уутны зургийг БОАЖЯ-наас нэгтгэснийг бид хүргэж байна.