Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэгт эмэгтэй хүн холбогдох тохиолдол 18.1 хувиар буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 43 мянган хүн эрүүлжүүлэгдсэн бол 5.3 мянган хүн баривчлагдсан байна. Эрүүлжүүлэгдсэн хүнийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс зургаан хувиар, баривчлагдсан хүн 24.1 хувиар буурчээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролийн мөнгөн дүн 103.4 тэрбумд хүрсэн бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.3 тэрбум төгрөгөд хүрсэн байна. Энэ нь өмнөх онд учирсан хохиролыг бодвол 55.1 хувиар буурсан ажээ. Мөн бүлэглэн үйлдэгдсэн гэмт хэрэг 903 бүртгэгдсэн нь 2017 оныг бодоход 9.7 хувиар өссөн байгаа юм. Хамгийн их буюу согтуугаар үйлдэгддэг гэмт хэргийн гаралт 1485 болж, өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар буурсан байна. Тэгвэл гэмт хэрэгт эмэгтэй хүн оролцсон тохиолдол 1421 бүртгэгдсэн нь 18.1 хувиар буурсан үзүүлэлтийн гаргасан ажээ.

З.СУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *