Categories
мэдээ нийгэм

Гэдэс өвдсөн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Related image

Хоол унднаас болж гэдэс нь өвдөж байгаагүй хүн гэж бараг байхгүй байх. Хоолны хордлого авсан үед гэдэс хүржигнэн дуугарч мушгин өвдөх, өдөрт 3-10 удаа гүйлгэх, заримдаа халуурах, толгой бага зэрэг эргэх зэрэг шинж илэрдэг. Энэ нь таны биенд өвчин үүсгэгч бичил биетүүд орчныг илтгэж байгаа ажээ.

Гэдэс өвдсөн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?. Ингээд гэдэс өвдөж эхлэнгүүт ойрын 24-36 цагийн туршид хоол идэхгүй байх хэрэгтэй. Өвдөж байгаа гэдсэнд хэсэг зуур амрах шиг сайн зүйл гэж үгүй. Харин шингэн юмыг аль болох их уух хэрэгтэй. Архи, пиво биш харин буцалсан ус, жимсний шүүс зэрэг шингэн юм хэлж байгаа юм шүү. Биенээс бичил биетүүдийн ялгаруулсан хортой бодисуудыг шингэн юм гадагшлуулдаг. Цаг тутамд нэг стакан чихэргүй хар цай эсвэл буцалсан ус уугаад байхад л хангалттай. Гэхдээ нэг амьсгаагаар биш харин бага багаар залгилан уух хэрэгтэй байдаг.

Гүйлгэж, бөөлжих нь шингэний дутагдалд хүргэдэг төдийгүй натри, хлор зэрэг бодисын дутагдлыг хүний биенд үүсгэдэг байна. Тиймээс эдгээр бодисын дутагдлыг нөхөхийн тулд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг давс хийж уухад л хангалттай байдаг. Мөн калийн дутагдлыг нөхөхийн тулд төмс эсвэл луувангийн хандыг уух хэрэгтэй. Харин төмс, лууванг нь идэх хэрэггүй. Зүгээр л дээрх ногоонуудыг сайтар угааж цэвэрлээд үйртэл буцалгаад шүүж, хандыг нь уух хэрэгтэй. Мөн үзэм, банан зэрэг хаа сайгүй зарагдаж байдаг жимсийг элсэн чихэргүй, компот чанаж уух тун зүгээр байдаг. Гэхдээ мөн л дээрхийн адилаар жимсийг нь идэх хэрэггүй.
Хордлого авсан хүн гүйлгэж, бөөлжүүлэх замаар өвчин таригч бичил биет бүхий хортой хоолноос хурдан ангижирдаг байна. Тиймээс үүнд саад болох биш харин ч туслаад өгөх нь зүйтэй хэрэг болно. Литр усанд цайны халбагаа хvнсний сод гэсэн баримжаатайгаар найруулаад ууж чадахаараа ууна. Бөөлжүүлэхгvй бол хэлний уг дээр хоёр хуруугаар дарах зэргээр бөөлжүүлэх хэрэгтэй. Ийм аргаар 3-4 удаа ходоодоо цэвэрлэх нь тун ч сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ гэдэс өвдөж дотор муухай оргиж эхэлснээс хойших эхний зургаан цагийн дотор дээрх аргаар ходоодоо цэвэрлэх нь үр дүн өгдөг гэдгийг тогтоож аваарай.
Гэдэсний өвдөлтийг багасгахын тулд цагийн зүүний дагуу иллэг хийгээд ороолт эсвэл алчуураар ороох хэрэгтэй. Гэдсэн дэх хортой бичил биетүүдийг бөөлжих, гүйлгэх зэргээр гадагшлуулсны дараагаар хүний бие аяндаа хэвийн байдалд ордог. Харин 2-3 хоног болсон өвдөлт намжаагүй, хүчтэй өвдөх, халуун 38,5 ба тvvнээс дээш байх, гэдэс өвдөж эхэлснээс хойш 2 хоног өнгөрсөн нь бөөлжүүлэх, бөөлжсөнд цус эсвэл хар хүрэн өнгийн зүйл байх, хоногт 10 тvvнээс дээш удаа гүйлгэх, нүд хүнхийж, шүлс өтгөрөх, юм ууж чадахгүй байх vед эмчид нэн даруй хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *