Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар багт автомашин, гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 12-ны өдрийн 21:18 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 7.5×5 метрийн хэмжээтэй гарааш шатаж байжээ. Улмаар “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
