Categories
гадаад мэдээ

“Гаитийн ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн алуурчдыг баривчилсан” гэв

Гаитийн Төрийн нарийн бичгийн дарга Франц Экзантус мэдэгдэхдээ, тус улсын Ерөнхийлөгч Жовенел Моизийн амийг хөнөөсөн алуурчдыг баривчилсан гэжээ. Өнгөрсөн даваа гаригийн шөнө Гаитийн Ерөнхийлөгчийн ордонд үл таних этгээд нар довтлон

Гаитийн ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн алуурчдыг баривчилсан гэворж Жовенел Моизийн амийг хөнөөсөн билээ. Халдлагад түүнчлэн тус улсын тэргүүн хатагтай Мартин Моиз өртөн хүндээр шархдаж эмнэлэгт хүргэгдсэн юм. Гаитийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф ард түмэндээ хандан үг хэлэхдээ, улс орны аюулгүй байдлыг Үндэсний цагдаагийн газар, зэвсэгт хүчин бүрэн хянаж буйг мэдэгдээд тайван байхыг уриалсан байна. Болсон үйл явдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 15 хоногийн онц байдал зарлажээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *