Categories
гадаад мэдээ

“G7” цахимаар хуралдав DNN.mn

“Их 7” гэгддэг улсууд яаралтай цахим уулзалт зохион байгуулжОрос улс пуужингийн довтолгоон хийж “Украины иргэний дэд бүтэц, хотууд руу пуужингаар дайрч, гэм зэмгүй энгийн иргэд амь насаа алдсан”-ыг эрс буруушаав. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн мягмар гарагт болсон цахим уулзалтаар энгийн иргэд рүү чиглэсэн халдлага нь “Оросын Ерөнхийлөгч Путин болон бусад гэмт хэрэгтнүүд хариуцлага хүлээх ёстой дайны гэмт хэрэг мөн” гэдгийг “G7”-ийн улсуудад сануулсан байна. Мөн “Их 7”-ын орнууд ОХУ-ын Украины нутаг дэвсгэрийг хуурамч санал асуулга явуулах замаар өөртөө нэгтгэх гэсэн Оросын хууль бус оролдлогыг буруушааж, няцаан “Их Долоо” Украины нутаг дэвсгэрийг өөрчлөх гэж оролдсон хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэв. “Их 7”-ын улсууд Украины дайныг хурцатгаж буй “Дэлхийн энх тайванд аюул учруулж буй цөмийн зэвсэг ашиглахаар заналхийлэх, цэргийн дайчилгаа” зэрэг Оросын үйлдлүүдийг буруушааж, “ОХУ-аас химийн, биологийн болон цөмийн зэвсэг хэрэглэвэл хатуу хариу үйлдэл үзүүлнэ” гэж мэдэгдэв.

Үүнээс гадна “Их долоо” Беларусийн эрх баригчдад хандан Оросын цэргүүд тус улсын нутаг дэвсгэрийг Украины эсрэг түрэмгийлэлд ашиглахыг зогсоохыг уриалсан байна. “Орос, Беларусийн цэргийн хамтарсан бүс нутгийн бүлэглэл байгуулах тухай зарласан нь Беларусийн дэглэм Оросын хамсаатан болсны бас нэг жишээ боллоо” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *