Categories
мэдээ улс-төр

​Г.Байгалмаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар томилогдоно

Г.Байгалмаа зурган илэрцүүд

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон бол хуучин Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг албан тушаалаас нь чөлөөлж, заримыг нь хэвээр үлдээжээ.

Харин өнөөдөр тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар хуучин Барилга, хот байгуулалтын дэд сайд байсан Г.Байгалмааг томилох юм байна. Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан англи, орос, герман хэлтэй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *