Categories
мэдээ нийгэм

ЭСЯ: Ганнамд монгол иргэд хоорондоо зодолдсон

БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:03 цагт Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Шиннунхён метроны буудлын ойролцоо Монгол Улсын гурван иргэн бусдад зодуулсан гэх мэдээлэл гарсан.

Дээрх мэдээллийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хувь хүмүүс “Монгол Улсын гурван иргэнийг Солонгос иргэн шалтгаангүйгээр зодсон” гэх ташаа мэдээллийг фэйсбүүк, цахим орчинд түгээж байна.

Тус ЭСЯ-ны Консулын хэлтсээс Ганнам дүүргийн Цагдаагийн газартай уулзаж, хэргийн талаар тодруулсан. Цагдаагийн газрын мэдээлснээр манай улсын найман иргэн хоорондоо маргалдсан явдал болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зодоон болж, нэгнийхээ эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан зүйл байхгүй, хэргийг хянан шалгаж байгаа талаар мэдэгдсэн болно.

Эх сурвалж: ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *