Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эр зоригийн одонд их мөнгө дагалдуулъя

Манайд “Шударга журам” гээд их гоё шагнал байдаг. Амь насаараа дэнчин тавьж, хором мөчтэй уралдаж хүний амь авардаг баатарлаг үйлсийн эздэд онцолж өгдөг болохоор үнэ цэнээ алддаггүй шагнал. Хэн ч арын хаалгаар авч болдоггүй, өгч ч болдоггүй тийм эрхэм дээд. Одоогийн бөөндөөд байгаа төрийн одон медальтай зүйрлэх юм биш. Харин “Шударга журам” гэх нэр жаахан ойлгомж муутай санагддаг юм. Оронд нь Эр зоригийн одон ч юм уу иймэрхүү нэр өгвөл шагналын утгыг илүү тодотгох юм шиг санагддаг. За энэ нэр ч яахав, хамгийн гол нь энэхүү шагналыг нэлээн их мөнгөн урамшуулал дагалдуулдаг баймаар юм. Манайхан л болсон хойно, энгэрийн ганц тэмдэг зүүж, улаан хавтас сугавчлуулаад гаргадаг биз.

Улаан галаас өөрийнхөө амийг дүйж бусдын амь аварч мэднэ. Үерлэсэн их усанд живж байгаа хүнийг аварсан байж болно. Энэ мэт өөрөө ч эрсдэж болох аюулт үзэгдлээс авхаалж самбаа, эр зоригоороо ялгарч бусдад зүйрлэшгүй их тусалсан баатарлаг нэгэнд олгодог шагналын урамшуулал өндөр байх нь зайлшгүй зүйл юм. Тухайн хүний эр зоригийг үнэлэхээс гадна ядах нь ээ л бэртэж гэмтсэн бол түүнийг нь эмчлүүлчих мөнгө өгөх хэрэгтэй. Төр иргэнээ ингэж алдаршуулах ёстой, үүрэгтэй. Ер нь тэгээд эр зоригийг алдаршуулж, үнэлж байхгүй бол хэн баатарлаг үйлс бүтээж, хэн тэднээр омогшиж, хэн бахархах билээ дээ.

Д.Оюунтуяа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *