Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 11 цагаас хойш халдварын шинэ тохиолдол нэмэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “11.00 цагаас хойш нийт голомтын ойрын хавьтлын 56 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын хавьтлуудад түргэвчилсэн шинжилгээ хийхэд илрээгүй. Ойрын хавьтлын тоо 348 болсон бөгөөд түүний 272-ыг нь шинжилгээнд хамруулсан. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд, гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийгээд байна.

Ойрын хавьтлын тоо нэмэгдэж 348 болсон бөгөөд үүнээс 76 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хоёр дахь хавьтлын 2 мянга гаруй хүний шинжилгээг хийх ёстойгоос 400 гаруй шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *