Categories
мэдээ нийгэм

“Эмнэлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулав

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Эмнэлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Тус хяналт шалгалтад Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийг хамрууласан байна. Шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй 27 үйлдэл илэрчээ.

Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлийг тухай бүр хөтөлдөггүй, эд хариуцагч болон эрх бүхий албан тушаалтнаас тавих хяналт сул зэрэг зөрчил бүртгэгдсэн аж.

Мөн эмнэлгийн удирдлагаас энэ төрлийн эм, бодисыг хадгалах стандарт шаардлага хангасан агуулах, байраар хангаж өгөөгүй, эм зүйн албаны алба хаагчдын ажил үүргийн хуваарь, дотоод зохион байгуулалт зөв, оновчтой хийгдээгүй, алба хаагчид өөрт холбоотой, зайлшгүй мэдэх дүрэм, журам, стандартын талаарх мэдлэг хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *