Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д царай таних технологийг туршилтаар нэвтрүүлнэ

Өнөөдрөөс эхлэн их дээд сургуульд элсэн орох 12 дугаар ангийн сурагчдын ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ. Уг бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны 18 цаг хүртэл үргэлжлэх юм.

Энэ жилийн хувьд ЭЕШ-д улсын хэмжээнд 32 мянган шалгуулагч орно гэсэн тооцоо байгаа бөгөөд орон даяар нийт 50 шалгалтын байрыг бэлтгэхээр төлөвлөж байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ.

Мөн энэ жилээс ЭЕШ болох зарим газарт царай таних технологийг туршилтаар нэвтрүүлэх болсон нь элсэгчдэд гардаг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал, элсэгчид өөрт холбогдох баримт бичгээ гээгдүүлэх болон өөрийнхөө оронд өөр хүн оруулах асуудал зэрэг асуудал нь шалгалтын явцад дахин гарахгүй болж байна.

БҮТ-ийн дарга Л.Ганбат “Монгол хэл бичгийн шалгалт энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй сурагчдын мэдээллийг БҮТ-ээс БСШУСЯ-ны автоматаар татаж бүртгэлийг баталгаажуулан, эрх үүсгэнэ. Өөрөөр хэлбэл энэ жилийн төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулаад Монгол хэл бичгийн шалгалтад орох эсэх эрх нь үүсэх юм. Түүнээс биш тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх жилүүдэд төгссөн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагатайг анхааруулж байна.

Бүртгэлийн хугацааг сунгах, багасгах боломжгүй ба шалгуулагч хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх ёстой юм” гэлээ.

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн хураамж өмнөх жилүүдийн адил 5800 төгрөг бөгөөд батламжийн хуудас 700 төгрөг байх юм.

Ч.ОЧИРРЭНЧИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *