Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн сурагчид ирэх сарын 20-ноос амарна

БШУ-ны сайдын тушаалаар ЕБС-ийн сурагчдын хичээллэх нийт долоо хоног, улирал болон амралтын хуваарьт өөрчлөлт орсон. Энэ дагуу сурагчид дөрөв би гурван улирал хичээллэхээр болсон.

Түүнчлэн өвлийн эхэн сар гарсан өдий цагт ЕБС-ийн сурагчдын эхний улирлын амралт эхэлдэг байсан бол энэ хугацаа хойш сунасан билээ. Тодруулбал, эхний улирлын амралт 16 долоо хоног хичээллээд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэх хуваарьтай болсон. Ингээд зургаан долоо хоног амрах юм.

Харин хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 31-нд эхлэх бол гуравдугаар улирлынх гуравдугаар сарын 28-наас эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *