Categories
мэдээ спорт

Дэлхийн хамгийн залуу аварга

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр жүдогийн ертөнц нэгэн шинэ “од”-оо өлгийдөж авсан билээ. 16 настай, Киев хотын 328 дугаар лицей сургуулийн сурагч Дарья Белодед энэ тэмцээний 48 кг-ын жинд ОХУ-ын Мария Персидская, Сербийн Милица Николич, Унгарын Эва Черновицкий, ОХУ-ын Ирина Долгова зэрэг хашир туршлагатай эгч нараа хожин алтан медаль хүртсэн юм. Ноднингоос насанд хүрэгчдийн ангилалд хүч үзэх болсон түүний анхны тэмцээн нь Прагад болсон Европын цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн байсан бөгөөд тэрээр шууд алтан медаль хүртсэн. Харин хоёр дахь тэмцээн нь Европын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Д.Белодедын гайхамшигтай амжилтын ачаар Украины баг тивийнхээ АШТ-д түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж, багийн дүнгээр гуравдугаар байрт орсон билээ.

Энэ үеээс хойш л жүдо бөхийн мэргэжилтнүүд түүнийг нэгэн дуугаар “Жүдогийн ирээдүй” хэмээн цоллох болсон юм.

Ноднин Будапештийн ДАШТ-д манай Г.Отгонцэцэгт цэвэр ялагдаж урамгүйхэн харьсан тэрээр энэ жил Бакуд бүх өрсөлдөгчөө түвэггүй ялан түрүүлж, бөхийн хувьд ур чадвар, туршлага жигдэрснээ харуулсан. Мөн жүдо бөхийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн залуу аварга хэмээн бичигдэх болсон юм.

Нэрийн хуудас
Бүтэн нэр: Дарья Геннадьевна Белодед
Төрсөн огноо, газар: 2000 оны аравдугаар сарын 10. Киев, Украин
Нас: 16
Биеийн өндөр, жин: 172 см, 49 кг
Дасгалжуулагч: Геннадий Белодед, Светлана Кузнецова
Амжилт:
-Насанд хүрэгчдийн дэлхийн аварга 2018
-Европын аварга 2017
-Тивийн цомын аварга шалгарулах нээлттэй тэмцээний аварга (Прага) 2017
-Өсвөр үеийн дэлхийн аварга U18 2015
-Европын аварга U18 2015, 2016
-Европын цомын тэмцээний дэд аварга U21 (Каунас и Пакш) — 2016
-Европын цомын тэмцээний аварга U18: Загреб 2015, Теплице 2015, Клуж-Напока 2015, Загреб 2016, Теплице 2016.
-Украины аварга U21 – 2015, 2016
-Украины аварга U18 – 2015, 2016
-Украины аварга U17 – 2014, 2015
-Украины аварга U16 – 2014

Үнэхээр түүний ур чадвар өдрөөс өдөрт сайжирч, спортын хэллэгээр бол бусдаасаа “тасарч” байна. Ноднин тивийн аварга болсныхоо дараа өгсөн ярилцлагадаа жингийнхээ хамгийн хүчтэй бөхөөр манай МУГТ М.Уранцэцэг, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг нарыг нэрлэсэн байсан. Үүнээс хойш Г.Отгонцэцэгтэй ДАШТ-д таарч цэвэр ялагдсан ч түүнээс хойш нэг ч ялагдалгүй дөрөв барилдаад бүгдэд нь ялжээ. Ер нь Будапештийн ДАШТ-ээс хойш нэг ч ялагдаагүй бөгөөд Бакугийн ДАШТ-ийг оруулаад оролцсон долоон тэмцээндээ бүгдэд нь түрүүлж, 30 барилдаан дараалан ялсан бахдам амжилтын эзэн болоод байна. Энэ замдаа дэлхийн аварга Фуна Тонакиг гурван ч удаа сөхрүүлжээ. Одоо түүнд жингийнхээ шилдгүүдээс Японы Эми Кондо, манай М.Уранцэцэг хоёртой барилдах л дутуу байна. Бакуг Уранцэцэгийг Украины залуу одтой барилдахыг нь харна гэж найдаж, хүсч байсан ч санаснаар болсонгүй.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

“Баку 2018” ДАШТ-ий 48 кг-ын жингийн медальтнууд. Зүүн гараас Фуна Тонаки, Дарья Белодед, Паула Парето, Г.Отгонцэцэг

Жингийнхнээсээ бараг тохой өндөр, загвар өмсөгч шиг туяхан биетэй ч Дарьяд дайчин чанар бий. ЕАШТ-д гэхэд л дөрвөн барилдааны гурав нь нэмэлт цагт шийдэгдсэн, алтын төлөө барилдаанд торгуулиар хожигдож яваад шийдсэн мэхээр цэвэр ялсан нь түүнийг ялагчийн сэтгэлзүйтэй болохыг харуулсан. Бакугийн ДАШТ-д бол нэгээс бусад өрсөлдөгчөө бүгдийг нь цэвэр ялсан билээ.

Дарья Белодед бөхийн мундаг удамтай охин. Монголчуудын ярьдгаар бол “таримал” бөх. Аав Геннадий Белодед нь 2005 оны Каирын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2001, 2003 онд тивдээ түрүүлсэн сайн бөх бол ээж Светлана Кузнецова нь жүдо бөхийн спортын мастер, ЗХУ-ын өсвөрийн АШТ, Армийн АШТ-д түрүүлж байсан шилдэг жүдоч явжээ. Г.Белодед, С.Кузнецова нар өдгөө охиноо дасгалжуулан тэмцээн уралдаанд оролцуулдаг аж.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

Ээж, дасгалжуулагч С.Кузнецоватой дэлхийн аварга болсон баярт мөчөө хуваалцаж байгаа нь. 2018.09.20

Дарья Белодед бөхийн удамтай охин. Аав Геннадий Белодед нь 2005 оны Каирын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2001, 2003 онд тивдээ түрүүлсэн сайн бөх бол ээж Светлана Кузнецова нь жүдо бөхийн спортын мастер, ЗХУ-ын өсвөрийн АШТ, Армийн АШТ-д түрүүлж байсан шилдэг жүдоч юм. Г.Белодед, С.Кузнецова нар өдгөө охиноо дасгалжуулан тэмцээн уралдаанд оролцуулдаг аж. Тэд охиноо эхлээд уран гимнастикийн дугуйланд өгсөн ч охин нь “Жүдогоос өөр ямар ч спортоор хичээллэхгүй” гэсэн тулган шаардалт хийсэн тул аргагүйн эрхэнд ээжид нь “тушаасан” гэж Г.Белодед нэгэн ярилцлагадаа дурджээ.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед
Эцэг, эхийн ген нөлөөлсөн үү, Дарья үеийнхэн дундаа онцгойрч, дөнгөж 13-тай байхдаа Украины 16 хүртэлх насны АШТ-д түрүүлсэн гэдэг. Тэрээр түүнээс хойш улсдаа ялагдал гээчийг амсаагүй өдийг хүрсэн бөгөөд 2015 онд 14-хөн настайдаа 16 хүртэлх насны охидын ДАШТ-д түрүүлж, хамгийн залуудаа аварга болсон дээд амжилтыг тогтоосон юм. Алтан медаль хүртэх замдаа тэрээр хөнгөн жинд дэлхийд тэргүүлдэг Румын, Япон, ОХУ, Италийн охидыг ялсан байдаг. Өсвөрийн ДАШТ-д 14 настайдаа түрүүлсэн нэг япон охин байдаг ч тэр түрүүлэх үедээ Дарьягаас гурван өдрөөр эгч байсан гэнэ.

Загвар өмсөгч шиг турьхан ч жүдогийн оргилд гарсан “Таримал бөх” Д.Белодед

Украин улс спортын арвин баялаг уламжлалтай, агуу тамирчид олонтой ч Дарья эдүгээ эх орондоо хамгийн алдартай тамирчдын нэг болжээ. Насанд хүрэгчдийн ангилалд ердөө хоёрхон тэмцээнд оролцсон түүнийг ингэж өргөмжилж байгаа нь мэдээжийн хэрэг, ирээдүйд гаргах амжилтад нь найдаж, итгэл хүлээлгэснийх. Охин ч энэ бүхнийг ойлгож, спортын төлөө бүхнээ зориулж буй. Усанд үсрэлт, хөнгөн атлетик, уран сайхны гимнастик сонирхдог ч жүдо, усанд сэлэлт хоёроос бусдад нь цаг гаргаж амждаггүй, долоо хоногт ганц л өдөр амарч бусад цагаа бэлтгэлд зарцуулдаг гэх түүний өмнө олон, олон тэмцээн хүлээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *