Categories
мэдээ нийгэм

“Давхар дээл”-тэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн  цэцэд хандах нь зөв үү? - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Энхболд нарын гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны наймдугаар сарын 15-нд Үндсэн хууль дахь “давхар дээл”-тэй холбоотой заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргасан билээ. Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж байна гэж үзсэн тул уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.

Ийнхүү “давхар дээл”-тэй холбоотой цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн дээрх заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барив.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэний дараа өнөөдрийн 15:00 цагт УИХ-ын чуулган хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *