Categories
мэдээ нийгэм

Далай лам монголчуудыг архиа багасгахад нөлөөлсөн

Буддын шашны тэргүүн Далай лам өчигдөр Америкийн “НВО” сувагт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр монголчуудын тухай ярихдаа “Намайг Монголд айлчлахад монголчууд их архи уудаг байсан. Миний сэтгэл маш их өвдсөн. Тиймээс би “Архиа бага уу, айргаа их уу” гэж хэлсэн юм. Түүнээс хойш монголчууд архи бага уудаг болсон” гэжээ.

Далай лам айргийг морины сүү гэж тайлбарлахад сэтгүүлч гайхан “Монголчууд архины оронд тэгээд морины сүү уудаг болсон юм уу” гэж хошигносон гэнэ. Нээрэн ч бид сүүлийн үед архины хэрэглээгээ багасгасан мэт санагдана. Саяхан л гэхэд үндэсний уламжлалт баяр цагаан сар болж өнгөрлөө. Энэ үеэр айл болгон баярын ширээгээ архиар дүүргэдэг байсан цаг өнгөрч сүү цагаан идээгээ элбэг дэлбэг тавьж ирсэн зочид ч согттолоо архи нэхэхгүй бид соёлтой өнгөрөөлөө. Тэгэхээр хүмүүсийн ухамсар илт дээшилж олдохгүй юм ууж байгаа юм шиг ууж, айл хүндрүүлж энд тэнд тасарч унаж, гадаа хонож гар хөлөө тайруулах явдал багассан нь яалт ч Далай ламын хэлсэн үг нөлөөлсөн гэхэд хэн ч маргахгүй биз ээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *