Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: N95 маскны тендерийн сонгон шалгаруулалтыг ЭМЯ-нд нь буцаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нийтэлсэн байна. Ингэхдээ 20 мянган ширхэг маск буюу нэг N95 амны хаалтыг 20 мянган төгрөгөөр авахаар төлөвлөжээ. Энэ нь нийт 400 сая төгрөгийн үнийн дүнтэй болж байгаа юм.

Тодруулбал, 400 сая төгрөгийн өртөг бүхий уг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээ 2021 оны хоёрдугаар сарын 5-ны буюу баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8 гэж заажээ. Өөрөөр хэлбэл, 400 сая төгрөгийн бараа нийлүүлэх компанийг материалыг хүлээн авах хугацаа нь амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөрт багтаахаар төлөвлөсөн байна.

Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОКын шуурхай штабт ажиллах үеэрээ дээрх асуудлыг ярилцсан юм. Энэ үеэр тэрбээр “НОКын ажил багадаагүй. Энэ маскны асуудлыг НЭМГ хариуцахгүй. Үүнийгээ Эрүүл мэндийн яаманд нь буцаа. Наана чинь ашиг сонирхлын зөрчил байна” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *