Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намынхан Их хурлаа хойшлуулжээ

Төрийн ордоны Их танхимд өчигдөр хуралдсан Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны Ээлжит бус 45 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын мэдээллийг ҮЗХ-ны хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, ҮЗХ-ны тэргүүлэгч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ҮЗХ-ны гишүүн дэд сайд н.Доржпүрэв, АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь сэтгүүлчдэд өглөө. Ээлжит бус ҮЗХ-ны хурал гурван асуудал хэлэлцжээ. Эхний асуудал нь Хамтарсан Засгийн газрын тухай асуудал байж. АН-ын зүгээс МАН-тай Монгол Улсын Засгийн газарт хамтран ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрийг тус хурлаас гаргажээ. Мөн намын их хурлыг 12 дугаар сарын 8-нд товлосон байсныг хойшлуулсан аж. “Улс төрийн намуудын тухай хууль” батлагдахаар намууд үндсэн дүрэм журмуудаа өөрчлөх ёстой, үүний дараа хуралдах нь зүйтэй гэж үзжээ. Шинэ засгийн бүтэц бүрэлдэхүүний эрхийг Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан болно

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

Байнгын хороодын хуралдаан:

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
  • Бусад.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын тухай, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 28 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай асуудал /Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэг, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/.

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан:

  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг 10.00 цагаас Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд;
  • Монгол хэлний тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийн үнэлж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд
  • Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд. тус тус болно.
Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны хурал эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанд нийт 200 гаруй гишүүн оролцох ёстойгоос 100 гаруй нь хүрэлцэн ирж, ирц 51 хувьд хүрчээ.

Хуралдаанаар Засгийн газрыг хамтран байгуулахтай холбогдож, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн саналд ирүүлсэн хариу, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн мэдээлэл зэргийг сонсож, шийдвэрээ гаргах юм.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын ажлын хэсэг зөвшилцөж байна

Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөхөөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн М.Батчимэгээр, МАН-ын бүлгээс Су. Батболдоор ахлуулсан ажлын хэсэг тус тус гаргасан. Ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа уулзалт хийсэн бол яг одоо тав дахь уулзалтаа эхлүүлсэн байна.

Уг уулзалтаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал хөндөгдөх бололтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдрөөс эхлэн ажлын хэсгүүд зөвшилцөнө хэмээн мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Нам, эвслийн бүлгүүдтэй хийх зөвшилцлийн талаар мэдээлэл хийжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг Засгийн газрыг хамтран байгуулах хүрээнд нам, эвслийн бүлгүүдтэй хийсэн зөвшилцлийн талаар мэдээлэл хийжээ.

Бүлгийн хурал ийн товчхон болсон нь Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ өнөөдрөөс эхлэх болсонтой холбоотой аж.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас дээрх өдрийг “Ардчилал-хүний эрхийн өдөр” нэртэйгээр тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Харин өнөөдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээх болжээ.

Categories
мэдээ улс-төр

Бие даагчид сөрөг хүчин болно гэв

УИХ-ын 76 гишүүний гурав нь бие даагчид. Тэд МАН Засгийн газарт хамтрах нь нэгэнт тодорхой болсно учраас төрийн хяналт буюу сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ. Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн “МАНАН үүсэх нь тодорхой боллоо. Тиймээс бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, давхар дээлгүй сайдтай байх зарчмыг баримталж, сануулж ажиллана. Мөн Оюутолгойн 34 хувийг гадныханд зарахыг хүчтэй эсэргүүцнэ. Тавантолгойг хувьчилбал иргэдэд оногдох хувьцааны асуудала хаашаа эргэхийг тодруулж ажиллах болно” гэлээ. Бие даагч гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэйг мөн энэ үеэр сануулсан юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа эхлүүлээд байна. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг мэдээлэл хийжээ.

2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болсон ч Засгийн газрыг дангаар байгуулах хэмжээний суудал авч чадаагүй юм. Мөн өнөөдөр үүссэн эдийн засаг, засаглалын хямрал нь парламентад суудалтай бүхий л намуудтай зөвшилцөж ойлголцож ажиллахаас аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж эрх баригч хүчин үзэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нам, эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах саналыг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хүргүүлсэн. Үүний дараагаас буюу өнгөрсөн лхагва гаригаас эхэлж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөөн эхлүүлсэн. Зөвшилцөл ямар шатанд яваа талаараа М.Батчимэг гишүүн бүлэгтээ мэдээлэл хийжээ. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Жич: 2014 оны Улсын төсвийн тодотгол, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал өргөн барьсан тохиолдолд тухай бүр нь хэлэлцэнэ.

Ажлын хэсгүүдийн хуралдаан:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
  • Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
Categories
мэдээ улс-төр

Энэтхэг, Монголын зөвлөлдөх уулзалт болов

Монгол-Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 11 дүгээр сарын 27-ны өдөр Шинэ Дели хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, энэтхэгийн талаас тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын захирал Прадип Кумар Рават нар тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд гадаад бодлогын тэргүүлэх зорилтын талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, тогтмолжуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэж, 2015 онд тохиож байгаа Монголын ардчиллын 25 жилийн ой болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхээр тогтов. Дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг Улс Монголын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв.Зөвлөлдөх уулзалтын үеэр монголын төлөөлөгчид Энэтхэгийн ГХЯ-ны Зүүн Ази хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Анил Вадхватай уулзаж хоёр орны харилцааны асуудлааар ярилцав.

Categories
мэдээ улс-төр

МАН Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллана

МАН-ын II Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж өндөрлөлөө. Хурлын дараа МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга мэдээлэл хийсэн юм. Тэрээр “МАН-ын Бага хурал нь 310 гишүүнтэйгээс санал хураах мөчид 75 хувийн ирцтэйгээр хуралдаж, олонхийн шийдвэрээр Засагт хамтрах шийдвэр гаргалаа. МАН улс төржихгүйгээр улс, ирээдүйгээ бодож, хамтарч ажиллах урилгыг хүлээн авлаа, хямралыг хамтын хүчээр давахаар болж ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм.