Categories
мэдээ спорт

Өнөөдөр Б.Чинзориг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулалдана

Сeрби улсын Белград хотноо үргэлжилж байгаа боксын ДАШТ-нд хүчээ сорьж байгаа ОУХМ Б.Чинзориг Мeксикийн тамирчинг Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна. Энэ удаагийн ДАШТ-д Монголын баг тамирчдаас 8/1 шигшээд 2 тамирчин тунаж үлдсэн билээ.

Өнөөдөр орой /11.02/ ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-д Беларусийн боксчин Яахени Кармилчуктай тулалдах бөгөөд ялбал медалийн төлөө өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт

Монголын долоон бөх Белградад зодоглоно

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно.

Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртээд байна.

Белградад зодоглох Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүд:

57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)

79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

Эмэгтэйчүүд:

53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг Лаост 3:2 харьцаагаар хожигдлоо

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод боллоо.

Монголын шигшээ баг өнөөдөр Лаосын шигшээ багтай тоглож 3:2 харьцаагаар хожигдлоо.

Шигшээ баг эхний тоглолтод хэсгийн толгой баг Тайландтай 1:1 харьцаагаар тэнцэж, хоёр дахь тоглолтод Малайзад 1:0 харьцаагаар хожигдоод байв.

Өнөөдөр өглөө Тайланд болон Малайзын шигшээ багууд 0:0 харьцаагаар тэнцсэнээр J хэсгийг Малайзын шигшээ баг 7 оноотой тэргүүлж Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Харин тэдний араас Тайланд 5, Лаос 3, Монгол 1 оноотой тус тус удааллаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд шалгарлаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа.

Ингэснээр тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.

Харин -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  • -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
  • -54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй аравдугаар сарын 31-ний орой тулалдана.
  • -71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д ОХУ-ын Вадим Мусаевтай аравдугаар сарын 31-ний шөнө тулалдана.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

  • -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  • -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
  • -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Баярсайхан, О.Бямба-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгарлаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

-54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй аравдугаар сарын 31-ний орой тулалдана.

-71 кг жинд Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа.

Тэрээр шөвгийн 16-д ОХУ-ын Вадим Мусаевтай аравдугаар сарын 31-ний шөнө тулалдана.

О.Бямба-Эрдэнэ

-60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  • -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
  • -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 30-ны шөнө Тайванийн Лай Чу-Энтэй тулалдана.
  • -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

  • -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  • -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
Categories
мэдээ спорт

Монголын баг Абу Дабигийн их дуулгын шөвгийн наймд шалгарлаа

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн цуврал тэмцээний Абу Дабигийн их дуулга өчигдөр эхэллээ.

Дэлхийн шилдэг 14 баг оролцож буй тус тэмцээнд Монголоос “Ulaanbaatar MMC Energy” баг оролцож байна.

Тэд “B” хэсэгт Токиогийн олимпын аварга Латвийн “Riga” багтай эхний тоглолтоо хийж 21-16 харьцаагаар хожигдлоо.

Харин хоёр дахь тоглолтоо Саудын Арабын “Jeddah” багтай хийж 18-15 харьцаагаар хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа.

Хасагдах шатны тоглолтууд өнөө орой 20:00 цагаас эхлэх бөгөөд “Ulaanbaatar MMC Energy” баг Сербийн “Liman”-тай тоглоно.

Хэрэв ялбал хагас шигшээд АНУ-ын “Princeton”, Сербийн “UB” багуудын ялсантай тоглох учиртай.

Монголын баг Абу Дабигийн их дуулгын шөвгийн наймд шалгарлаа

Categories
мэдээ спорт цаг-үе

ДАШТ: ​Эмч, шүүгчийн шийдвэрээр О.Тулга тэмцээнээ өндөрлүүллээ

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тэмцээний 5 дахь өдөр манай улсын 3 боксчин тулалдлаа.

60 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь тулаандаа Финландын тамирчин Хатаевтай тулалдсан юм. Тулааны 3-р үед манай тамирчны хөмсөг задарч улмаар эмч шүүгч тоглолтыг зогсоож Финландын тамирчин ялалт авлаа.
Тулааны явцад хөмсөг задарч эмч, шүүгч тулааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн учир хажуугийн шүүгчдийн оноог тооцолгүйгээр шууд ялалтыг эсрэг тамирчинд өгдөг дүрэмээр энэхүү тоглолт шийдэгдсэн юм. Ингэснээр спортын мастер О.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлж байна.

May be an image of one or more people

Мөн баасан гарагт 54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Хилчин спорт хорооны тамирчин Э.Баярсайхан Тайландын боксчин Фатипантай тулалдаж 5-0-р ялалт байгууллаа. Тэрээр дараагийн тулаанаа Барбадос улсын тамирчин Брэдли Жабалитай энэ сарын 31 ны өдөр хийнэ
Тэмцээний 5 дахь өдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Үндэсний шигшээ баг Хилчин спорт хорооны тамирчин О.Бямба-Эрдэнэ эхний тулаанаа хийлээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байсан юм. Улмаар 16-д шалгархын төлөө Тайландын тамирчин Пирафаттай тулалдаж 5-0-р яллаа. Тэрээр дараагийн тулаанаа 10-р сарын 31-ны өдөр ОХУ-ын тамирчин Вадим Мусаевийн эсрэг хийнэ.
Өнөөдөр манай улсаас ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Мишээлт нар тулалдана.
Categories
мэдээ спорт

Монгол шүүгчид “K” хэсгийн тоглолтуудыг дэнсэлж дуусаад эх орноо зорилоо

Монгол шүүгчид Ази тивийн төдийгүй, дэлхийн тавцанд өндрөөр үнэлэгддэг. Тиймээс ч манай шүүгч нарт олон улсын тоглолтыг дэнслэх томилгоо түгээмэл ирдэг юм.

Эдгээр өдрүүдэд АХБХ-ны 23 хүртэлх насны “Азийн цом”-ын тэмцээн явагдаж байгаа бөгөөд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ болон ОУХБХ-ны туслах шүүгч Э.Ариунболд нар Япон улсад явагдсан “K” хэсгийн тоглолтуудыг дэнсэлж дуусаад эх орноо зорилоо.

4 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Бакугийн “Их дуулга”-д манай улсаас 22 жүдоч оролцоно

IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жүдочид барилдана.

Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долдугаар байрны жудоч 260 оноо цуглуулна.

Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 оныхт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв.

Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараахь байдлаар танилцуулж байна.

Эрэгтэй

60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд

66 кг Г.Галмандах, Б.Нармандах

73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис

100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг Б.Хорлоодой

57 кг Л.Энхрийлэн

63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам

70 кг Ц.Энхчимэг,

78 кг Б.Эрдэнэт-Од

+78 кг А.Адъяасүрэн

Categories
мэдээ спорт

ОХУ-ын гимнастикч Дина Аверина ДАШТ-ээс 16 дахь алтан медалиа хүртлээ

Японы Китакюшю хотноо уран сайханы гимнастикийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 1963 оноос эхлэн зохиогдсон энэхүү тэмцээнд энэ жил 47 орны 180 орчим тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр хувийн цагариг, бөмбөгтэй дасгалд, хоёр дахь өдөр тууз болон булавтай дасгалд медалийн эзэд тодорлоо.

ОХУ-ын гимнастикч Дина Аверина цагариг, бөмбөг, булавтай дасгалд алт, туузтай дасгалд мөнгөн медаль хүртсэн бол түүний ихэр Арина Аверина бөмбөг болон цагаригтай дасгалд мөнгө, туузтай дасгалд хүрэл медаль хүртлээ.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

Туузтай дасгалд Беларусийн Алина Горносько аварга болсон бөгөөд тэрбээр цагаригт мөнгө, бөмбөгтэй дасгалд хүрэл хүртэв.
Туузтай дасгалд ихрүүдийн дасгалжуулагч Ирина Винер протест өгсөн ч орос охидын оноо өөрчлөгдсөнгүй. Хэрэв Дина туузтай дасгалд түрүүлсэн бол ДАШТ-ий 17 алтан медаль зүүсэн Евгения Канаевагийн түүхэн рекорд эвдэгдэх байв.
Гэхдээ нөгөөдөр болох хувийн олон төрөлтөд түрүүлбэл Аверина Канаевагийн амжилттай зэрэгцэх юм.
Динад одоогоор ДАШТ-ий 16 алт, 3 мөнгө, 1 хүрэл, харин Аринад 4 алт, 6 мөнгө, 4 хүрэл медальтай.