Categories
мэдээ спорт цаг-үе

О.Баярхүү, С.Өлзийбаяр нар Мастерсын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

АНУ-ын ЛасВегас хотноо болж буй IBJJF холбооны Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсийн М2 +94кг жинд барилдсан Сүхбаатар аймгийн харьяат Одсүрэнгийн Баярхүү хүрэл медалийн эзэн боллоо.

Харин ягаан бүсний М2 -94кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Сэлэмжавын Өлзийбаяр хүрэл медальтан боллоо.

May be an image of 1 person, standing, stripes, indoor and text that says 'IBJJ INTERNATIONAL BRAZILIAN JIU-JITSU FEDEF'

May be an image of 4 people, people standing, stripes, indoor and text

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Баттөр эхний үед хүнд цохилтоор яллаа

Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран өнөөдөр/2021.11.14/ “Zhong Luo series 02” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгт Монгол Улсаа төлөөлөн MFC холбооны аваргын бүсээ хамгаалахаар М.Нандин-Эрдэнэ “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцлоо.

Холимог тулааны MFC холбооны ээлжит эвент АНУ-ын Сан Франциско хотод болж байна. Б.Баттөр эхний үед 24 секунтэд Америк тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор яллаа. Мөн Гавьяат тамирчин П.Өнөрбат тулааны хоёрдугаар үед Америк тулаанч Деннис Агуйларыг нокаутаар ялжээ.

Дашррамд дурдахад, MFC холбооны сүүлийн тулаан 2019 оны зургадугаар сард болж, М.Нандин-Эрдэнэ уг холбооны хөнгөн жингийн аварга болж байсан билээ.
256779459_1416936542036947_5287510657721692356_n
257241965_433713421446114_8779442222624188725_n
256532658_433713404779449_205678928233031408_n

Categories
мэдээ спорт

​ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны өдөр) амжилттай зохион байгуулагдлаа.
Эрэгтэйчүүдийн
-54кг жинд: Ё.Пүрэвдаш /Кёнхи клуб/
-58кг жинд: ОУХМ Т.Энхжин /Олимп клуб, Спортын дунд сургууль/
-63кг жинд: ОУХМ Д.Чинзориг /Олимп клуб/
-68кг жинд: ОУХМ Э.Буяншагай /Олимп клуб/
-74кг жинд: Ц.Баянбат /Нэгэнбүл клуб/
-80кг жинд: А.Азбаяр /Харцага клуб/
Эмэгтэйчүүдийн
-49кг жинд: Б.Учрал /Олимп клуб, Спортын дунд сургууль/
-57кг жинд: Д.Бямбажаргал /Торнадо кик клуб/
-62кг жинд: Ж.Ичинхорлоо /Хархорин клуб/
ДАШТ-д өрсөлдөх тамирчдын батламжийг Монголын Таеквондогийн холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Батмагнай, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Түмэнжаргал нар гардуулан өгч амжилтын дээдийг хүсэн ерөөлөө.
Энэ дашрамд сорил тэмцээнийг эрүүл, аюулгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн Э.Батмагнай дэд ерөнхийлөгч, заал танхимаар тусалсан таеквондогийн Нэгэнбүл клубын хамт олон, тэмцээнийг шударга шүүн дэнсэлсэн шүүгч нартаа, тамирчдаа бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч, багш нартаа талархал илэрхийлье.

May be an image of 13 people, people standing and indoor

МОНГОЛЫН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО
Categories
мэдээ спорт

2022 онд зохион байгуулах бодибилдинг тэмцээний хуваарь

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос 2022 онд зохион байгуулах тэмцээнүүдийн урьдчилсан хуваарийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Бүх цэргийн наадам”-д аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам”-ыг МҮБХ, БХЯ, Алдар СХ,-той хамтран амжилттай зохион байгууллаа. БХЯ-ны сайд Г.Сайханбаяр барилдааныг нээж үг хэлэв.

Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин СХ, Даян дэвжээний бөх, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл 8 даван түрүүлж, Цэргийн арслан цолны эзэн боллоо. Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин СХ, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Энхбатын Сумьяабат үзүүрлэн “идэвхит” чимэг нэмсэн бол их шөвөгт шалгарсан Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаярт “цогт” чимэг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилчин СХ, Хан Хэнтий аварга дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрахад “хичээнгүй” чимэг олгов.
Харин тав даван шөвгөрч, дунд шөвгийн наймд үлдсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хилчин СХ-ны бөх, сумын харцага Б.Бат-Эрдэнэ цэргийн харцага цол хүртсэн бол, аймгийн арслан Т.Довчинсэмбээ”өлзийт”, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл өрнөх, аймгийн заан Б.Түвшинтөгс өрнөх чимэг тус тус нэмлээ. Цэргийн начин болсон Б.Бат-Эрдэнэ нь анх удаа бөхийн өргөөнд зодоглоод ийнхүү цэргийн начин цол авсан нь бас нэг дуулгах сонин байлаа. Тэрээр нэгийн даваанд а.а Д.Тогтохжаргал, хоёрт а.х.а Э.Даваажаргал, гуравт а.х.а М.Адъяахүү, дөрөвт а.х.а Б.Номиндалай, тавд а.х.а Г.Өсөхбаяр нарын шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулан цолд хүрэв.
Барилдааны үеэр 1992 онд анхны Бүх цэргийн наадамд түрүүлсэн Улсын начин Д.Дэлгэрбат, мөн анх удаа буюу 2000, 2001 оны цэргийн наадамд дараалан түрүүлж байсан улсын начин Д.Цогзолдорж нарт БХЯ, Алдар спорт хорооноос хүндэтгэл үзүүлсэн юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” олимпийн наадамд оролцогчдын анхааралд

Ковидын халдварын улмаас Токиогийн олимпийн наадам хатуу дүрэм журам, хязгаарлалтын хүрээнд явагдсан. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 4-20-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо болох өвлийн олимп мөн л халдвар, хамгааллын нарийн дэглэмийн дор болно. Бээжингийн олимпын зохион байгуулах хорооноос наадмын үеэр дагаж мөрдөх журмыг Үндэсний олимпийн хороодод хүргүүлээд байна. Эдгээр журмаас танилцуулья.

Вакцинжуулалт

-Бүх тамирчид болон олимпийн наадамд оролцогчид вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан бол БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа хаалттай менежментийн системд орно. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй бол Бээжин хотод ирсний дараа 21 хоногийн хатуу тусгаарлалтад орно.

-Хэрэв тухайн тамирчин эмчилгээний зорилгоор вакцинаас чөлөөлөгдөх, түүнийг нотлох бичиг баримт байгаа бол асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын байгууллага, тухайн улс болон бүсийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бүх төрлийн вакциныг хүлээн зөвшөөрнө.

Хаалттай менежментийн систем

Олимпын наадмыг эрүүл, аюулгүй орчинд явуулахын тулд 2022 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн паралимпийн наадмыг дуусах хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 16-ныг дуустал хаалттай менежментийн систем хэрэгжүүлнэ. Энэхүү систем нь олимпын наадмын бүх холбогдох газрууд буюу нисэх онгоцны буудал, тээвэр, олимпын тосгон, хоолны газар, тэмцээн уралдааны талбай, нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа зэрэг бүхий л газарт үйлчилнэ. Хаалттай системийн дагуу оролцогчид нь зөвхөн олимпын наадмын зөвшөөрөгдсөн газрууд буюу бэлтгэл, тэмцээний талбай болон ажлын хэсгүүдэд зөвшөөрөгдсөн албан ёсны унаагаар зорчих боломжтой. Энэхүү хаалттай системийн гадна байгаа хүн болон олон нийттэй ямар нэгэн харилцаанд орохгүй байна.

Үзэгч, хөгжөөн дэмжигчид, тасалбар

-Ковид 19 цар тахлын эсрэг тавигдаж буй бүх шаардлагуудыг хангасан, зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж буй үзэгчдэд тасалбар борлуулна.

-Үзэгчдэд тавигдах цар тахлын эсрэг шаардлагууд болон тасалбар борлуулах үйл ажиллагааны талаарх асуудлууд эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд жич мэдэгдэх болно.

Оролцох эрхийн мандат

-ОУОХ болон “Бээжин-2022” Зохион байгуулах хорооноос олимпын наадмыг амжилттай явуулахын тулд бүхий л үйл ажиллагааг үнэлж, оновчтой болгохыг тодотгож байна. Оролцогч талууд энэхүү зарчмыг төлөвлөгөө болон төлөөлөгчдлийн бүрэлдэхүүндээ хэрэгжүүлэх болно.

-Энэхүү зарчмын хүрээнд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс олимпын наадамд оролцогч эрх бүхий хүмүүсийг дагалдах зочингүй оролцох шийдвэр гаргав.

Байрны тухайд

-Багийн бүрэлдэхүүнд албан ёсоор орсон тамирчид, дасгалжуулагчид, албаны хүн нь тамирчдын тосгонд байрлах ба тосгонд байрлаагүй тохиолдолд тодорхой шаардлагын дагуу Ковид 19 цар тахлын эсрэг арга хэмжээг авсан гэрээт зочид буудалд байрлах ба зааварчилгааг удахгүй ирүүлнэ.

Шинжилгээ

-Хаалттай менежментийн системд хамрагдаж буй бүх оролцогч, баг тамирчид, ажлын албаныхан өдөр бүр ПСР шинжилгээнд хамрагдана.

-БНХАУ руу нисэхийн өмнө 72 цагийн хугацаанд хүчинтэй хоёр удаа ПСР шинжилгээ өгөх ба хоорондох зай нь 24 цагийн хугацаатай байна. Мөн нисэх онгоцны буудал дээр шинжилгээ өгнө.

-Ковид 19 цар тахлын халдвар авсан нь батлагдсан хүнтэй нэг метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд маскгүй хамт байсан хүнийг ойрын хавьтал гэж үзэн шинжилгээнд хамруулна. Батлагдсан тохиолдолд тусгаарлалтад оруулна.

-Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан боловч Ковид 19 халдвар авч байсан бол эдгэрсэн тухай бичгийг ЗБХ-нд хүргүүлж, БНХАУ руу зорчих боломжтой эсэх тухай хариуг албан ёсоор авна.

-Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, өмнө нь Ковид 19 халдвар аваагүй бол нислэг эхлэхээс өмнө хоёр удаа шинжилгээ өгөх, 72 цагийн хугацаанд хүчинтэй IgM эсрэг биетийн шинжилгээ өгнө. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, өмнө нь халдвар авсан бол эдгэрсэн тухай сертификатыг ЗБХ-нд хүргүүлж, БНХАУ руу аялах боломжтой эсэх тухай албан ёсны хариуг авна. Ирээд 21 хоногийн карантинд орно.

-Хэрэв шинжилгээгээр Ковид 19 халдвар илэрсэн тохиолдолд дотоод журмын дагуу өөрийгөө тусгаарлаж, БНХАУ руу аялахгүй байна.

-Хэрэв нислэгээс өмнө өгсөн хоёр шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/: вэбсайтад шинжилгээний хариу, мандатны зураг, эсрэг биетийн сертификат, ЭСЯ-наас олгосон Green Health Code-г тус тус оруулна.

-Green Health Code авсны дараа БНХАУ-д ирэхээс 24 цагийн өмнө Эрүүл мэндийн деклараци бөглөнө.

Хувийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ

-Олимпын наадамд оролцогч нь бусдын биед хүрэхээс зайлсхийх, тамирчдаас хоёр метр зай барих, хүн хооронд хамгийн багадаа нэг метр зай барих шаардлагатай.

-Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, идэх, уух, унтахаас бусад бүх үед амны хаалт зүүх.

-Гараа тогтмол угаах, ариутгах, ханиаж найтаахдаа амаа дарах, битүү агааргүй орчинд байхаас зайлсхийх, агааржуулах гэх мэт эрүүл ахуйн шаардлагуудыг чанд дагаж мөрдөх.

-БНХАУ руу зорчихоос 14 хоногийн өмнөөс эрүүл мэндийн байдлаа хянах зорилгоор “My 2022” аппликейшнийг гар утсандаа суулгаж, идэвхижүүлсэн байна. “Бээжин-2022” эрүүл мэндийг хянах системд вакцины сертификатаа оруулсан байна.

-Гэртээ, аялж байх явцад, тэмцээн уралдаанд оролцох үед болон бусад газарт хүмүүстэй биечлэн харилцах харилцаагаа хязгаарлах, бэлтгэл хангагч, гэр бүлийн гишүүд болон багийн бусад гишүүдтэй дотоод орчинд зай барих.

-Битүү, хүн ихтэй орчинд байхаас зайлсхийх.

-БНХАУ-д байх хугацаандаа хамт байх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах.

-Тамирчдыг дэмжихдээ зөвхөн алга ташна. Орилох, дуулахыг хориглоно. Бусадтай эд зүйлс хувааж хэрэглэхгүй байх, ариутгах. Өрөөгөө тогтмол агааржуулах.

-БНХАУ-д ирэхээс өмнө эдгээр дүрэм журамтай сайтар танилцах.

-Амны хаалтыг тогтмол зүүх, бохирдсон үед тухай бүрт солих.

-Олимпын наадмын үеэр буюу нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд зөвхөн БНХАУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд даатгалыг ЗБХ-ноос хариуцна.

-БНХАУ-д зорчихоос өмнө албан ёсны бүртгэлд хамрагдаж, ЗБХ-ноос олгосон урьдчилсан мандатыг биедээ авч явах.

БНХАУ-д нэвтрэх үед

-БНХАУ-ын олон улсын нисэх онгоцны буудал дээр холбогдох байгууллагуудын тавьж буй шаардлагыг биелүүлж, журмын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж үйлчлүүлэх.

-Гаалийн ажилтнууд онгоцонд нэвтэрч ариутгал хийнэ.

-Эрүүл мэндийн деклараци /QR code/ , паспортыг шалгуулах ба биеийн халуун 37,3 хэмээс их болон ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлалтын байранд очих эсвэл эмнэлэгт хүргэгдэнэ.

-Ямар нэг асуудалгүй бол ПСР шинжилгээнд хамрагдана. Эмнэлгийн ажилтан хоолойны арчдас болон хамраас шинжилгээний дээж авна. Шинжилгээний хариу гарч байх явцад оролцох эрхийн мандатаа идэвхжүүлэх ба шинжилгээний хариу гарсны дараа /хамгийн ихдээ 6 цаг/ Тамирчдын тосгон руу тусгай унаагаар хүргэнэ. Хэрэв шинжилгээний хариу эргэлзээтэй тохиолдолд тусгаарлалтын өрөөнд оруулж, хоёр дахь ПСР шинжилгээ авна.

-Хэрэв ПСР шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд илэрч буй шинж тэмдгээс хамааран тусгаарлалтын газар эсвэл эмнэлэгт хүргэнэ. Ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээнд оруулах болон бусад арга хэмжээг авна.

Олимпын наадмын үеэр

-БНХАУ-ын ард иргэд болон олимпын наадамд оролцож буй бүх оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүн хоорондын зай барих болон эрүүл ахуйн арга хэмжээг тогтмол авна.

-Ковид 19 хариуцсан ажилтан өдөр бүрийн эрүүл мэндийн мэдээллийг системд оруулах ба шинжилгээ өгөх, хариу авах асуудлыг хариуцна.

-Хүн хоорондын зайг харгалзан нийт оролцогчдод олгох мандатын тоог багасгах, тэмцээн уралдааны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг өөрчлөх болон спорт тус бүрт дагаж мөрдөх журмуудыг арванхоёрдугаар сард нарийвчлан батална.

-Оролцогчид зөвхөн ЗБХ-ны зориулалтын унаагаар зорчих бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болохгүй.

-Зочид буудалд байрлаж байгаа тохиолдолд зөвхөн зөвшөөрөгдсөн газрууд руу олимпын наадамтай холбоотой үйл ажиллагаагаар буудлаас гарч болно.

Мөн ирэх арванхоёрдугаар сард энэхүү журманд нэмэлт, өөрчлөлт хийгдэх аж

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 30-нд болно

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган энэ сарын 30-нд болно. Уг чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн болох ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд сонгогдоно.

Дээрх албан тушаалуудад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын зэрэг эрхэм өрсөлдөх магадлалтай байна гэж салбарынхан нь таамаглаж байна.

Мөн Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир, Монголд жюү жицүгийн спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн “Гаруда” акамемийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ, воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх нарын нэр ч сонсогдож байна.

Categories
мэдээ спорт

“Парисын гранд слам”-д манай улсаас 23 жүдоч хүч үзнэ

Франц Улсын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Парисын гранд слам” тэмцээн энэ сарын 16, 17-нд зохион байгуулагдана.

Тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдоч /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ өрсөлдөнө.

Эрэгтэй

-66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд

-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах

-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

-90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис

-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

-52 кг жинд Б.Хорлоодой

-57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

-63 кг жинд Б.Ганхайч

-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам

-78 кг жинд Б.Эрдэнэт-Од

+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэйгээр Парис хотыг зорино.

Дашрамд сонирхуулахад баг, тамирчид 01:00 цагаас Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Францын Парис хотын зүг хүлгийн жолоо зална.

Categories
мэдээ спорт

Монгол залуус “Mongol Fighting Championship”-д тулалдана

Холимог тулааны “Mongol Fighting Championship” буюу MFC холбоо анх удаа хилийн чанадад олон улсын тулааны тэмцээнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 13-нд оройны 18.00 цагаас ( Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний өглөөний 10:00 цагаас) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотноо болно.

Сан Франциско хотын Kezar Pavilion ордонд энэ үдэш манай дөрвөн тулаанч октагонд гарна.
АНУ-д сурч, амьдардаг залуу тулаанч Ө.Тэмүүжин АНУ-ын тулаанч Этан Аматай, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат АНУ- ын Дэннис Агуилартай, “Ододтой бүжиглэе” Монгол шоуны ялагч “Ангууч” хочит Б.Баттөр АНУ-ын тулаанч Нэтан Монтанотой тус тус тулалдах бол энэ үдшийн гол тулаан нь MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалж Монгол улсын шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ АНУ-ын тулаанч Осмар Делиматай тулалдана.
Categories
мэдээ спорт

Б.Бундхорол Бразил Жюү Жицүгийн Мастерсын Дэлхийн аварга боллоо

“IBJIF” холбооноос зохиодог Бразил Жюү Жицүгийн Masters-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо боллоо.

Тэмцээний -76.2 кг жинд Б.Бундхорол алтан медаль хүртсэн бол, Т.Тулга мөнгөн медаль хүртжээ.

Үүнтэй зэрэгцэн JJIF холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлнэ.

Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ баг өчигдөр эх орноосоо мордсон.