Categories
мэдээ спорт

Казахстаны жүдоч Г.Отгонцэцэг, Элдос Жумаканов нар зодог тайллаа

Казахстаны жүдо бөхийн багийн тамирчин Элдос Жумаканов, Галбадрахын Отгонцэцэг нар спортын замналаа дуусгалаа. Энэ тухайгаа Урал хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр мэдэгдсэн талаар Olympic.kz мэдээллээ.

Элдос Жумаканов “Өнөөдөр би мэргэжлийн тамирчны карьераа дуусгаж байна. Мэдээж ийм шийдвэр гаргах амар байгаагүй. Жүдо бөхийн шигшээ багт 12 жил хүчин зүтгэжээ. Одоо энэ спортыг хөгжүүлэх үйлсэд туршлагаа хуваалцаж, мэргэжилтнээр ажиллах цаг болсон гэж бодож байна” гэж хэлэв.

Галбадрахын Отгонцэцэгийн спортын замнал дахь хамгийн том ялалт 2016 оны Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн явдал юм. Мөн жүдо бөхийн -48 килограммын жинд дэлхийн аваргаас хоёр удаа (2017, 2018) хүрэл медаль хүртсэн.

Мөн Азийн наадам (2018), Универсиад (2017)-д эхний гуравт багтаж, 2018 онд Ташкентад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлана

Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпийн наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.

Тодруулбал, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болсон байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд энэ компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон олон наадмууд хүлээж байгаа. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпийн наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Г.Пүрэв-Очирыг “Алтан од” одонгоор шагнав

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очирын спорт, олимпизмыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.
Шагналыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал нар гардуулж өгөв.
Энэ үеэр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Пүрэв-Очир бид хоёр нэгнийгээ эртнээс мэднэ. Пүрэв-Очир маань улсын цолтой мундаг бөхөөс гадна олон сайн шавь нар төрүүлэн гаргасан гавьяат дасгалжуулагч. Нэгэн үе БТСУХ-г удирдаж байлаа. Энэ үедээ спортын салбарын хуулийг боловсруулж батлуулсан нь түүний хамгийн том гавьяа. Хуультай болсноор Монголын спорт цэцэглэн хөгжих үндэс суурь тавигдсан юм.
Мөн олон жилийн турш МҮОХ-ны гишүүн байсан. Гүйцэтгэх зөвлөлд байхдаа арын албаны маш олон ажлыг амжуулдаг байлаа. Ийм сайхан хүндтэй хүндээ эрхэм дээд шагналаа гардуулах болсондоо баяртай байна” гэв.
Categories
мэдээ спорт

Б.Энхтүвшин Дэлхийн аварга, Б.Буяндэлгэр Дэлхийн хошой аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд эхэлсэн “World pro jiujitsu championship” тэмцээний өсвөр үеийн ангилалд барилдсан Б.Билгүүнтэй -37 кг-н жинд алт, Г.Энхжин -48 кг-н жинд мөнгө, Б.Тэмүүлэн -55 кг-н жинд хүрэл медаль, хөх бүсний Мастерс1 ангиллын -62 кг-н жинд барилдсан Т.Цэнд-Аюуш аваргалж алт, Мастерс4 ангиллын -120 кг-н жинд зодоглосон Д.Баярсайхан мөнгө, Мастерс1 ангиллын -49 кг-н жинд барилдсан Н.Чаминтуяа мөнгө, Мастерс2 ангиллын ягаан бүсний -94 кг-н жинд барилдсан Б.Батжаргал хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн .

Categories
мэдээ спорт цаг-үе

“Парисын гранд слам” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Франц Улсын нийслэл Парис хотноо болох “Парисын гранд слам” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ өрсөлдөнө.

Монгол Улсаас

Эрэгтэй

-66кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд

-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах

-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

-81 кг жинд Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

-90кг жинд Г.Алтанбагана, Б.Тэнгис

-100 кг жинд Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

-52 кг жинд Б.Хорлоодой

-57 кг жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо

-63 кг жинд Б.Ганхайч

-70 кг жинд Ц.Энхчимэг, С.Лхагвадулам

-78 кг жинд Б.Эрдэнэт-Од

+78 кг жинд А.Адъяасүрэн гэсэн тамирчид оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй Парис хотыг зориод байна.

Categories
мэдээ нийгэм спорт үндэсний-бөx

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн 2 дахь барилдаан энэ сарын 28-нд болно

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 28-нд Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн хоёр дахь барилдаан болно.

Эхний лигийн барилдаанд улсын харцага-2, улсын начин-14, Аймаг, цэргийн арслан-27, аймгийн заан-7, аймгийн харцага-6, аймаг, цэргийн начин-16, сумын заан-7 гэсэн нийт 79 бөх зодоглосон юм.

Лигийн хоёр дахь барилдаанд дараах бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ. Гэхдээ үүнийг анхдугаар барилдааны чансаагаар эрэмбэлсэн байна.

  1. У.х Т.Баасанхүү УВ 1500
  2. У.н Н.Мустафа БӨ 900
  3. У.н Б.Бат-Эрдэнэ БУ 500
  4. А.а Э.Сумъяабат БУ 500
  5. У.ө.н Ч.Батчулуун ХӨ 250
  6. У.н Б.Серик БӨ 250
  7. А.а Б.Батсайхан АР 250
  8. Ц.н Г.Эрдэнэтогтох УВ 250
  9. У.х Д.Анар ДО 150
  10. У.н Д.Амаржаргал БУ 150
  11. У.н Ц.Бямба-Очир ГА 150
  12. У.н Ц.Мөнхбаяр УВ 150
  13. А.х.а Б.Батмөнх ХО 150
  14. А.а М.Бямбадорж ДГ 150
  15. А.а С.Ерөөлт ДА 150
  16. А.а Б.Чинбат АР 150
  17. У.н Б.Цэдэнсодном ӨВ 70
  18. А.а Д.Аззаяа ХЭ 70
  19. А.а Я.Бумбаяр ГА 70
  20. А.а Ц.Лувсан-Адъяа ӨМ 70
  21. А.а Д.Ням-Очир АР 70
  22. А.а Б.Отгонбаатар ГА 70
  23. А.а П.Өсөхбаатар ЗА 70
  24. А.з Э.Мөнхжаргал АР 70
  25. А.з Б.Түвшинтөгс БУ 70
  26. А.х Б.Сосорбарам ХО 70
  27. А.н Б.Баатарболд СЭ 70
  28. А.н Г.Цоггэрэл УВ 70
  29. А.н Б.Улаалзгана СЭ 70

Анх удаагаа оролцож байгаа бөхчүүд:

/Цол, үсгийн дарааллаар/

  1. У.ө.н Б.Орхонбаяр СЭ
  2. У.н Д.Амарсайхан БУ
  3. У.н Б.Даваа-Очир ХӨ
  4. У.н О.Мөнх-Эрдэнэ АР
  5. У.н Б.Хишигбаатар ГА
  6. У.н Х.Цогтгэрэл БУ
  7. А.х.а М.Адъяахүү ӨМ
  8. А.х.а У.Береке БӨ
  9. А.а Ц.Адъяа ХО
  10. А.а Ч.Алтангэрэл БХ
  11. А.а Ж.Алтаншагай ГА
  12. А.а Д.Батбаатар ЗА
  13. А.а Б.Батзориг ДГ
  14. А.а Б.Лхагвадорж ӨВ
  15. Ц.а Л.Отгонбаатар АР
  16. А.а С.Очирбат ДА
  17. А.а Х.Очирхуяг АР
  18. А.а Ц.Сандагдорж ХӨ
  19. А.а Г.Төрмөнх ДО
  20. А.а Б.Түмэндэмбэрэл БУ
  21. А.а Ч.Энхмөнх СҮ
  22. А.з Л.Батсайхан ӨВ
  23. А.з Х.Бямба-Отгон ӨВ
  24. А.з Г.Дармаажанцан ХО
  25. А.з Ц.Заяатүшиг ХО
  26. А.з О.Түмэн УВ
  27. А.х Б.Бадамдорж СҮ
  28. А.х Б.Бадрал ДГ
  29. А.х Х.Наранбаяр СЭ
  30. А.х Б.Нямсамбуу УВ
  31. А.х Б.Өлзийсайхан ӨВ
  32. А.н Б.Батзориг ДГ
  33. А.н Э.Бат-Эрдэнэ АР
  34. А.н О.Баярбаасан АР
  35. А.н М.Баяржавхлан ХО
  36. А.н М.Гантулга ӨВ
  37. А.н Е.Көптилек БӨ
  38. А.н Б.Мөнхтүшиг ӨМ
  39. А.н Б.Өсөхбаяр АР
  40. А.н С.Пүрэвжанцан АР
  41. А.н П.Сандагдорж БУ
  42. А.н С.Цогтбаатар АР
  43. А.н Л.Энхсаруул УВ
  44. С.з А.Амархүү СЭ
  45. С.з А.Дашлхагва БУ
  46. С.з С.Занданхүү ДГ
  47. С.з С.Сүхбат АР
  48. С.з Д.Төмөрхүлэг ӨВ
  49. С.з Т.Түвшин ТӨ
  50. С.з Х.Шинэбилэг ТӨ
  51. А.з Л.Батсайхан ӨВ
  52. А.з Х.Бямба-Отгон ӨВ
  53. А.з Г.Дармаажанцан ХО
  54. А.з Ц.Заяатүшиг ХО
  55. А.з О.Түмэн УВ
  56. А.х Б.Бадамдорж СҮ
  57. А.х Б.Бадрал ДГ
  58. А.х Х.Наранбаяр СЭ
  59. А.х Б.Нямсамбуу УВ
  60. А.х Б.Өлзийсайхан ӨВ
  61. А.н Б.Батзориг ДГ
  62. А.н Э.Бат-Эрдэнэ АР
  63. А.н О.Баярбаасан АР
  64. А.н М.Баяржавхлан ХО
  65. А.н М.Гантулга ӨВ
  66. А.н Е.Көптилек БӨ
  67. А.н Б.Мөнхтүшиг ӨМ
  68. А.н Б.Өсөхбаяр АР
  69. А.н С.Пүрэвжанцан АР
  70. А.н П.Сандагдорж БУ
  71. А.н С.Цогтбаатар АР
  72. А.н Л.Энхсаруул УВ
  73. С.з А.Амархүү СЭ
  74. С.з А.Дашлхагва БУ
  75. С.з С.Занданхүү ДГ
  76. С.з С.Сүхбат АР
  77. С.з Д.Төмөрхүлэг ӨВ
  78. С.з Т.Түвшин ТӨ
  79. С.з Х.Шинэбилэг ТӨ
Categories
мэдээ спорт

Самбо бөхийн ДАШТ-ээс манай баг тамирчид 4 медаль хүртжээ

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотод болж, өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн долоо, байлдааны самбо бөхийн долоо нийт 21 жинд манай баг тамирчид өрсөлдөж, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Монгол Улсын аварга Н.Батсуурь хүрэл медаль, эмэгтэйчүүдийн -72 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, -59 кг-ын жинд Б.Алтангэрэл, -54 кг-ын жинд Н.Баярмаа нар мөнгөн медаль тус тус хүртжээ. Багийн дүнгээр Монгол аравдугаар байрт жагссан бол бүх Оросын самбо бөхийн холбоо найман алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Беларусь, Украин, Казакстан зэрэг орнууд удаалжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 231 мянган ам.доллар байсан бөгөөд алтан медалийг 4 мянган ам.доллар, мөнгөн медалийг 3000 ам.доллар, хүрэл медалийг 2000 ам.доллар тус тус дагалдав.

Categories
мэдээ спорт

Кюүшюү башёгийн эхний өдөр Тэрүнофүжи, Кирибаяамаг давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башё /2021.11.14/-гийн эхний өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарч, түүнийг коматасүкүи хаяж 1 даваатай болов.

Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Окиноүми /М-3/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давсан Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Шиманоүми /М-6/-тэй хүч үзэж түүнийг шитатэнаге мэхээр унагаж 1 даваатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Ура /М-7/-тай учраа таарч түүнд ашитори мэхээр ойчиж башёг унаагаар эхлүүллээ. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Котоеко /М-8/-той барилдаж, түүнийг уватэдашинаге мэхээр давж 1 даваатай болов.

Озэки Шодай, Дайэйшо /М-1/-той таарч барилдан, ошитаоши мэхээр ойчиж 1 унаатай башёг эхлүүлсэн бол Озэки Такакэйшо, Вакатакакаге /М-1/-тэй хүч үзэн түүнийг цүкиотоши мэхээр давлаа.

Харин Сэкивакэ Митакэүми, Оношо /М-2/-г ёрикири мэхээр давсан бол Сэкиваке Мэисэй, Таканошо/М-2/-д цүкиотоши мэхээр ойчиж 1 унаатай башёг эхлүүллээ.

Categories
мэдээ спорт

Монголын 18 сумоч Кюүшюү башёд барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын буюу энэ оны сүүлийн тэмцээн Кюүшү башё өнөөдөр Фүкүока Кокүсаи төвд эхэлж байгаа бөгөөд Монголын 6 сумоч Макүүчи зиндаанд барилдана.

Энэ башёд Японоос озэки Шодай, Такакэйшо болон Сэкивакэ Митакэүми, Мэисэй нарын цолтой сумочид барилдана.

Аварга цолтой ганцаараа хүч үзэж байгаа 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кюүшү башёгийн эхний өдөр Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй оноолт таарсан байна.

Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Окиноүми /М-3/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Шиманоүми /М-6/-тэй, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Ура /М-7/-тай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Котоеко /М-8/-той тус тус барилдана.

Кюүшюү башёгийн бусад зиндаанд хүчээ сорих монгол сумочдыг танилцуулж байна.

Жүрёо зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа: Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа: Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг

Categories
мэдээ спорт

Монголын 4 тулаанч Сан Францискогийн дэвжээнд өрсөлдөгчдөө яллаа

АНУ-ын Сан Франциско хотноо өнөөдөр /2021.11.14-нд/ “Mongol Fighting Champion” буюу холимог тулааны MFC холбооны ээлжит тэмцээн болж байгаа билээ.

Энэ удаагийн тулаанд нийт 22 тулаанч октагонд хөл тавих бөгөөд Монгол улсаас Өлзий-Оршихын Тэмүүжин, Пүрэвжавын Өнөрбат, Батбаатарын Баттөр, Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ нар оролцож байна. Өнөөдрийн байдлаар Сан Францискогийн дэвжээнд Монголын 4 тулаанч бүгд өрсөлдөгчдөө яллаа.

Холимог тулааны MFC холбооны ээлжит тулаанд хүч үзэж байгаа Б.Баттөр эхний тулаанаа хийж 1 дүгээр үед Америкийн тулаанч Нэйтан Монтаног хүнд цохилтоор ялсан бол гавьяат тамирчин /чөлөөт бөх/ П.Өнөрбат ММА дэбютээ MFC-3 эвэнтэд амжилттай эхлүүлж өрсөлдөгчөө 2 дугаар үед хүнд цохилтоор ялж, эхний тулаанаа дуусгав. Мөн АНУ-ын СанРамон хотод амьдардаг залуу тулаанч Өлзий-Оршихын Тэмүүжин өрсөлдөгчөө 1 дүгээр үед хүнд цохилтоор ялсан байна.

Энэхүү MFC холбооны ээлжит тэмцээний хамгийн оргил тулаанд Монголын шилдэг тамирчин М.Нандин-Эрдэнэ MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Серхио Квинонестэй хүч үзэн өрсөлдөгчөө гурван үеийн турш илт илүүрхэн х аваргын бүсээ хамгаалаа. Өдгөө 34 настай түүний хувьд ийнхүү мэргэжлийн холимог тулааны замналдаа 14 ялж, 7 ялагдсан үзүүлэлттэй болж байна.