Categories
мэдээ спорт

Монголын дөрвөн бөх Якутаас медаль хүртлээ

ОХУ-ын Якут улсад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр боллоо.
Якутад хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй манай дөрвөн тамирчин оролцсноос нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

79 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж алт, 65 кг-д спортын мастер Базардарийн Гүндсамбуу, 86 кг-д спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин,нар мөнгө, 79 кг-д спортын мастер Оюунгэрэлийн Ганбаяр хүрэл медалийн эзэн боллоо.

5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Жюүжицүгийн УАШТ-ий U8 насны ангилалд медаль хүртсэн тамирчид

Жюүжицүгийн өсвөр үе залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн U8 U10 насны ангилалаар Спортын төв ордны “Б” зааланд боллоо.


Жюүжицүгийн 2021 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй U8 насны ангилалын медаль хүртсэн тамирчид

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

-21 кг жин:
1. М.Эрхэмбаяр “Таван хан”
2. Б.Батдэндэв “Архангай”
3. П.Мөнх-Очир “Архангай”
3. Э.Тайван “BB академи”
-24 кг жин:
1. Ц.Мөнх-Очир “Төв Гаруда клуб”
2. Төгс-Очир “Архангай аймаг”
3. Ирмүүн “Архангай аймаг”
3. Ө.Энххүслэн “Төв Гаруда клуб”

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

-27 кг жин:
1. Д.Содбилэг “Баялаг клуб”
2. М.Буяндэлгэрэх “Баялаг”
3. М.Мөнх-Эрдэнэ “Даян шонхор”
3. Б.Агар “Таван хан”
-30 кг жин:
1. Ц.Цэен “Төв гаруда”
2. Ч.Сүлд “Жүдо академи”
3. Б.Амирлан “Төв тэмүүлэл”
-34 кг жин:
1. Р.Өсөх-Идэр “Баялаг клуб”
2. П.Батсүлд “Монгол тэмүүлэл клуб”
3. Х.Энхмэнд “Алдар спорт хороо”
3. Б.Жавхайсайхан “Аварга спорт хороо”
-42 кг жин:
1. И.Тэмүүлэн “Төв тэмүүлэл клуб”
2. Е.Есүдэй “Төв Гаруда клуб”
3. Дөлгөөн “Гаруда Чонос куб”
3. Т.Төгөлдөр “Мондэ Академи”

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм спорт

Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирт “Алтан бөмбөг” шагналыг гардуулан өглөө

Монголын хөлбөмбөгийн холбоо оны шилдгүүдээ тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Тиймээс шилдгээр тодорсон зарим хүн шагналаа албан ёсоор гардаж аваагүй байв.

Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирын шагналыг улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны байранд өнөөдөр гардуулж өглөө.

259141563_4930630143622957_1784850179201687223_n.jpg?_nc_cat=110&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=M1ohxXS27XsAX9GM9ef&_nc_ht=scontent.fuln2-2 Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирт “Алтан бөмбөг

Шагналын МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар гардуулж өгөв. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдсан “Унаганууд” баг сүүлийн долоон жил дараалан футзалын УАШТ-д түрүүлсэн билээ.

Мөн энэ үеэр Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа.

257364954_4930630113622960_2187494820810737028_n.jpg?_nc_cat=106&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=oIJErjp9YpsAX_BEWs-&_nc_ht=scontent.fuln2-2 Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирт “Алтан бөмбөг

МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шилдэг дасгалжуулагчаар тодорсон С.Эрдэнэ-Очирыг, МҮОХ-ны Алтан медалиар Азийн хөлбөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Монгол Улсаас анхлан Азийн хөлбөмбөгийн холбооны элит эмэгтэй туслах шүүгч болсон Ө.Батцэцэг нарыг шагнав.

Categories
мэдээ спорт

Оюутны наадам төсөвгүйгээс 2022 он хүртэл хойшиллоо

Монгол оюутны спортын V наадам 2020 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан юм. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооноос өчигдөр/2021.11.23/ оюутны спортын V наадмыг төсвийг 2021 онд олгох боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Тус хорооны мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо төрийн байгууллагуудын чиг үүргийн хүрээнд төсвийн хэмнэлтэд шилжсэнтэй холбогдуулан “Монголын оюутны спортын V наадам”-ын төсвийг 2021 онд олгох боломжгүй байна.

Монголын оюутны спортын ээлжит наадмыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийн саналыг 2022 оны улсын төсөвт тусгасан болно” гэжээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Монголын оюутны спортын холбооноос наадмын зохион байгуулах хороог ойрын хугацаанд хуралдуулах шаардлагыг Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн гэнэ.

Categories
мэдээ спорт

Их аварга Тэрүнофүжи 11 давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Ичиножёо А.Ичинноровтой учраа таарч, түүнийг ёритаоши мэхээр хаяж 11 даваатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхлэв.

Харин Комүсүби Ичиножёо 4 даваа, 7 унаатай болов. Озэки Шодай энэ өдөр Сэкиваке Мэйсейтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 7 даваа, 4 унаатай болсон бол Озэки Такакэйшо, Эндо /М-4/-г ошидаши мэхээр давж, 10 даваа, унаатай боллоо.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/-тай Точиношин /М-13/-той учраа таарч түүнд ёрикири мэхээр унаж 6 даваа,5 унаатай байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Чиёотайрюү /М-10/-тэй хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр унагаж 9 даваа 2 унаатай байна.

Энэ өдөр, Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Тобизарюү /М-4/-тэй барилдан түүнийг ёрикири мэхээр давж, тэд адилхан 5 даваа, 6 унаатай байна.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Мёогирюү /М-3/-тэй таарч түүнийг цүридаши мэхээр давснаар 4 даваа, 7 унаатай байна.

Categories
мэдээ спорт

“Абу Даби-2021” Их дуулгад манай 20 жүдоч хүч үзнэ

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн гранд слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдана.

“Абу Даби-2021” их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон. Манай тамирчдын түрүүч Абу Дабид хөл тавиад байгаа бөгөөд ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярын удирдлагад ур чадвараа сорин өрсөлдөгнө.

Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ.

Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгчээ.

Арваннэгдүгээр сарын 26-ны баасан гараг

Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/,

Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

-66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/

Эмэгтэй. -52 кг: Бишрэлтийн Хорлоодой /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Ганболдын Ганцэцэг /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/ -57кг: Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/,

Батсүхийн Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин/

Бямба гараг

Эрэгтэй. -73 кг: Ганбаатарын Одбаяр /МУГТ, ДАШТ-ий хүрэл медальт,

Багийн ДАШТ-ий хүрэл медальт“Женко” клубийн тамирчин/,

Цэнд-Очирын Цогтбаатар /Сүхбаатарын одонт, “Сүлд” спорт хорооны тамирчин/

-81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Булганы Батболд /”Хангарьд” спорт хорооны тамирчин/

Эмэгтэй. -63 кг: Баярбатын Баасанжаргал /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Саранцэцэгийн Лхагвадулам /ОУХМ. “Сүлд” спорт хорооны тамирчин/,

-70 кг: Мөнхбатын Даваасүрэн /Боржин төв дэвжээ/, Цэрэндуламын Энхчимэг //

Ням гараг

Эрэгтэй. +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл /МИАТ-ийн тамирчин/, Сумъяабэйсийн Баторших //

Эмэгтэй. -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од //

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн нар тус тус барилдана

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн залуучуудын улсын аваргууд тодорлоо

Жүдо бөхийн залуучуудын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан залуучуудын УАШТ өнгөрсөн амралтын хоёр өдөр болж өндөрлөлөө.

Медальт байрт шалгарсан тамирчин, багийн дүнг дараах байдлаар танилцуулья.

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

+100кг

Э.Мөнхбаатар

Н.Сансар

Ө.Пэрэнлэйжамц

Ө.Балжинням

-100кг

Б.Хүдэрчулуун

О.Эрдэнэбадрах

С.Мягмарсүрэн

Б.Авдулжапар

-90кг

Б.Мөнхбаяр

Д.Сүххуяг

Б.Мөнхсүх

П.Хүрэлбаатар

-81кг

Б.Эрдэнэбаяр

Т.Ренчиндорж

Х.Дашзэвэг

Г.Болор-Очир

Эмэгтэй:

+78кг

С.Буянзаяа

Д.Номинзул

Б.Номиндарь

И.Анун

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

-78кг

Б.Ням-Эрдэнэ

Р.Дуламсүрэн

Н.Тунгалаг

О.Оюун-Ундрах

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

-70кг

С.Лхагвадулам

Г.Мөнхзул

Ц.Мөнгөнтуяа

Б.Ганзаяа

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эмэгтэй:

-48кг

Г.Бүрнээбаяр

Э.Хүслэн

Ц.Дуламсүрэн

Г.Энхжин

-52кг

М.Нандин-Эрдэнэ

Т.Ариунзаяа

О.Сарантуяа

М.Цэндбазар

-57кг

Ц.Гал-Од

Ц.Тэгшжаргал

Б.Солонго

М.Цэлмүүн

-63кг

Т.Есүй

А.Намуундалай

У.Анужин

Л.Энх-Отгон

Эрэгтэй:

-60кг

К.Ёолк

Г.Энхтогоо

Х.Батцэнгэл

Э.Өсөхбаяр

-66кг

А.Өсөхжаргал

М.Мягмардорж

П.Тэргэл

У.Бямбасүрэн

-73кг

Л.Анхзаяа

Б.Нармандах

А.Буянбадрах

Б.Мөнхцэнгэл

Эрэгтэй

Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг

Д.Алтансүх дасгалжуулагчтай “Хангарьд” спорт клуб

Ч.Тогтохбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг “Женко” клуб

Эмэгтэй

МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг “Женко” клуб

Б.Баасандорж дасгалжуулагчтай “Шинэ бадрах” дэвжээ

Ц.Очирбат дасгалжуулагчтай “Хүч” спорт хороо

Categories
мэдээ спорт

Их аварга Тэрүнофүжи, Озэки Такакэйшо нар башёг тэргүүлж байна

Японы Фүкүока Кокүсаи төвд болж байгаа мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо /М-4/-той учраа таарч түүнийг ошидаши мэхээр хаяж 8 даваатай башёг тэргүүлж байна.

Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Озэки Такакэйшотой таарч барилдан түүнд хансокү мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай байгаа бол Такакейшо 8 даваатай Их аваргын хамт башёг тэргүүлж явна.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Дайэйшо /М-1/-той барилдан түүнийг цүкиотоши мэхээр хаяж 2 даваа, 6 унаатай болсон бол Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Оношо /М-2/-той хүч үзэж түүнийг катасүкаши мэхээр давснаар түүний унаа, даваа адилхан 4 болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Тобизарюү /М-8/-тэй учраа таарч түүнд кэкаеши мэхээр ойчиж 2 унаа, 6 даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Такаясү /М-5/-тэй барилдаж, түүнд ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 4 унаатай болов.

Озэки Шодай, Миёогирюү /М-3/-тэй таарч барилдан, түүнийг цүкиотоши мэхээр давж 5 даваа 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Сэкивакэ Митакэүми, Окиноүми /М-3/-тэй барилдана түүнийг ёрикири мэхээр давснаар 7 даваа, 1 унаатай байгаа бол Сэкиваке Мэисэй, Такарафүжи /М-4/-г ёритаоши мэхээр хаяж 4 даваа, 4 унаатай болов.

Categories
мэдээ спорт

“Базальт цом” тэмцээн энэ сарын 23-нд болно

Монголын хоккейн холбооны 2021-2022 оны өсвөрийн “Базальт цом” улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдрийн 10.00-18.00 цагт Мөсөн өргөөд болно.

Тэмцээн Монголын хоккейн холбооны дүрмээр, 8-9, 10-11 насны гэсэн хоёр ангиллаар явагдах аж. U10 буюу 8-9 насны ангилалд нийт 3 баг /Багануур, Эрдэнэт, Мэргэн академи-Ангаахай багууд/, U12 буюу 10 -11 насны ангилалд нийт 4 баг /Багануур, Эрдэнэт, АБ , Мэргэн академи-Бамбарууш баг/-ийнхан хурд хүчээ сорих юм. Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар үнэгүй байх аж.

Мөн Монголын хоккейн лигийн 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний Плей-оффын тоглолтууд энэ сарын 21, 22, 24-ний өдрүүдэд Мөсөн өргөөд болно. Плей-офф буюу шөвгийн тоглолтод “Отгон-Од-Бласт” “Шарын гол”, “Хангарьд” “Багануур” багууд өрсөлдөнө. Энэ тэмцээний хүүхдийн тасалбар үнэгүй байх юм.

Монголын хоккейчид Олон Улсын Олимпын хорооны стандартын мөсөн дэвжээ бүхий битүү ордонд ийнхүү анх удаа хүч сорих нь. Түүх сөхвөл 1945 оны 12-р сарын 23-нд Монголд анх удаа ил мөсөн гулгуурын талбай нээгдэж, төр засгийн тэргүүн, гадаадын дипломатууд гээд 8 настай балчраас 80 настнууд гулгаж цэнгэж байсан тухай Үнэн сонинд бичсэн байдаг. Тэгэхээр 86 жилийн дараа Монгол Улс Олимпын стандартын мөсөн дэвжээтэй болж байна. Цар тахал, хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар завсарлаад байсан хоккейн лигийн тэмцээнүүд саяхан нээлтээ хийсэн Степпе Арена Мөсөн өргөөд ийнхүү үргэлжилж, үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ.

Тэмцээнийг MNB SPORT сувгаар шууд дамжуулах бөгөөд Мөсөн өргөө Улсын онцгой комиссын анхааруулгын дагуу 50 хувийн дүүргэлттэй байх аж.

Categories
мэдээ спорт

“U19 ЗАЛУУЧУУДЫН ЦОМ-2021” тэмцээн боллоо

“U19 ЗАЛУУЧУУДЫН ЦОМ 2021” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Аваргын төлөөх тоглолт “Дэрэн” болон “ДМЮ” клубүүдийн дунд маш өрсөлдөөнтэй өрнөж тоглолтын үндсэн цагт 2:2 тэнцэн торгуулийн цохилтоор ялагч шийдвэрлэж “Дэрэн” клуб аваргын цомын эзнээр тодорлоо.

May be an image of outdoors

Харин хүрлийн төлөөх тоглолт “ХӨХ ЧОНОНУУД”болон “СП ФАЛКОНС” клубийн хооронд өрнөж 4:0 оноотойгоор “ХӨХ ЧОНОНУУД” клуб хүрэл медалийн эзэд боллоо.

Шагналт байрууд шалгарахын зэрэгцээ шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг хаалгачаар “ДЭРЭН” клубийн О.Хантегин, шилдэг хамгаалагчаар Н.Хашчулуун шалгарсан бол “Хөх чононууд” клубийн А.Содмөнх шилдэг хагас хамгаалагчаар, “ДМЮ” клубийн Б.Дамдинсүрэн шилдэг довтлогчоор шалгарлаа.

May be an image of 15 people, people standing and outdoors

May be an image of 4 people, people standing and text

May be an image of 1 person and standing

May be an image of 1 person

May be an image of 2 people and people standing

May be an image of 1 person and standing

May be an image of 1 person, standing and outdoors

May be an image of 9 people and people standing

May be an image of 11 people, people standing and outdoors

May be an image of 6 people and people standing