Categories
мэдээ спорт

Азийн хүүхдийн наадам спортын 19 төрлөөр зохиогдоно

8 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Владивосток руу хэрхэн аялах вэ
Тус хот газар зүйн байршлаасаа шалтгаалан тээврийн тохиромжтой системтэй. Тодруулбал, Оросын Алс Дорнодын орнууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хоорондох агаарын замын уулзварт байрладаг. Владивостокийн нисэх онгоцны буудал 45 орчим чиглэлтэй бөгөөд жилд гурван сая гаруй зорчигч хүлээн авдаг. Хамгийн том тээврийн зангилааны нэг болох Инчоны нисэх онгоцны буудал ойрхон байгаа нь Ази тивийн аль ч өнцөг булан бүрээс ирсэн зорчигчдыг хүлээн авах боломж бүрдүүлж байна.
Тэмцээний байгууламж бүгд бэлэн
Азийн хүүхдийн наадмын тэмцээн уралдааныг Владивосток, Артём хотуудад байрлах спортын 10 байгууламжид явуулахаар төлөвлөжээ. Наадам зохион байгуулахад шаардлагатай бүх дэд бүтэц байгаа гэдгийг Приморийн хязгаарын захирагч ноён Олег Кожемяко онцолсон.
Наадам самбо бөх, кураш, хапсагай бөх, мас бөх, 3х3 сагсан бөмбөг, бокс, гимнастик, хөнгөн атлетик, байт харваа, буудлага, элсний волейбол, жүдо, таеквондо, футзал, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн үндсэн төрлүүдээс гадна зохион байгуулагчдын санал болгосон бадминтон болон бүжгийн спортын төрлөөр зохиогдох юм.
Тээвэр, байр
Азийн хүүхдийн наадамд 13-16 насны хүүхдүүд оролцох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс байр, хоол, нийтийн тээврийг бүрэн даахаа илэрхийлээд байна. Тиймээс тамирчид, албаны хүмүүс зөвхөн замын зардлаа л гаргах юм.
Наадмын тусгайлан бэлдсэн автобус тогтсон маршрутын дагуу тамирчин хүүхдүүдэд үйлчлэх бөгөөд тамирчдын тосгон болон тэмцээний байгууламжуудын хооронд аялах хугацаа 30 минутаас бага байхыг зохион байгуулагчид онцолж байна.
Тамирчдыг Владивостокоос 20 км-ын зайд, Эмарын булангийн зүүн эрэгт байрлах Бүх Оросын хүүхдийн зусланд байрлуулахаар төлөвлөжээ. Энэхүү төв нь жил бүр 11-17 насны 13 мянга гаруй хүүхдийг дөрвөн улирлын турш хүлээн авдаг бөгөөд хүүхдүүдэд нэмэлт боловсрол олгох сургалт явуулдаг байна.
Монголчууд Азийн хүүхдийн наадамд
Манай тамирчид 1996 онд буюу анхны наадмаас эхлэн оролцож байна. Анхдугаар наадамд Монголоос 44 тамирчны бүрэлдэхүүнтэй баг очиж, зургаан алт, долоон мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль авч байв. Улмаар 2000 онд 29, 2008 онд 30 медаль гэх зэргээр наадам бүрт өндөр амжилттай оролцож ирсэн билээ.
Энэ удаагийн наадамд манайхан спортын хэдэн төрөлд хэдэн тамирчинтай оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Оролцогчдын бүртгэл 2022 оны нэгдүгээр сард эхлэх юм.
Categories
мэдээ спорт

Дэлхийн оюутны спортын өвлийн наадам цуцлагдлаа

Олон улсын оюутны спортын холбоо “FISU” даваа гаригт “Омикрон” хувилбарын тархалтын улмаас арванхоёрдугаар сарын 11-21 өдрүүдэд Швейцарын Люцерн хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн 2021 оны өвлийн Универсиад наадмыг цуцлах шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.

Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх хороо болон “Люцерн-2021″ өвлийн Универсиад наадмын удирдах зөвлөлийн хамтарсан мэдэгдэлд “Зохион байгуулагч Швейцар улсын Засгийн газар “Омикрон” хувилбарын тархалт бүртгэгдсэн орнуудаас зочин хүлээн авахыг хориглох шийдвэр гаргасан. Улмаар 2021 оны Дэлхийн оюутны спортын өвлийн наадмыг бүр мөсөн цуцлахаас өөр аргагүй болсон явдалд гүнээ харамсаж байна” гэжээ.

Харин Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Леонз Эдер энэ талаар “Люцерн-2021 өвлийн Универсиад наадамд оролцохоор бэлтгэж байсан тамирчид, баг тамирчдаа илгээхээр зэхэж байсан дэлхийн улс орнуудын Оюутны спортын холбоод болон наадмыг тэсэн ядан хүлээж байсан үзэгч, төлөөлөгчдөөс гүнээ уучлалт гуйж байна. Ийм шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хэдий зайлшгүй нөхцөл байдлын улмаас арга хэмжээг цуцлахаас өөр сонголтгүй болсон ч Люцерн 2021 өвлийн Универсиад наадмыг зохион байгуулахад бүх зүрх сэтгэлээ зориулсан зохион байгуулагчид болон оролцогчдод чин сэтгэлээсээ спортын эв нэгдэл, талархал илэрхийлье” гэсэн юм.

Улмаар “Омикро” хувилбарын тархалтаас шалтгаалан “Люцерн-2021″ өвлийн Универсиад наадам цуцлагдсанаар 2022 оны хоёрдугаар сарын 4-22 өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах XXIV удаагийн өвлийн олимпын наадмыг хойшлуулах, эсвэл бүрмөсөн цуцлагдах талаар эргэлзээ бий болоод байна.

ОУОХ болон “Бээжин-2022” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын зүгээс одоогоор вирусийн шинэ мутацийн тархалттай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа юм.

Categories
мэдээ спорт

М.Отгонбаярыг “Алтан очир” одонгоор шагнав

Сагсан бөмбөгийн ОУХМ М.Отгонбаярын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагналаа.

Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулсан юм.

М.Отгонбаяр нь нэгэн үе сагсан бөмбөгийн лигийн шилдэг тамирчдын нэг байсан бөгөөд “Бизнесийн чөтгөрүүд”, “1+11”, “Лидер”, “Азарга” багуудад тоглож, лигийн аваргаар долоон удаа тодорч байсан билээ.

Categories
мэдээ спорт

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёг тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 15 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакэйшотой учраа таарч, түүнээс хүч бяр, ур чадвараар илүү гэдгээ харуулан ошидаши мэхээр хаяж, анх удаа нэг ч уналгүй 15 даваатай тэргүүллээ.

Энэ цаг үед хүчээ сорьж байгаа Их аварга Тэрүнофүжи 2021 оны 6 башёгийн дөрөвт нь ийнхүү түрүүлж байгаа бөгөөд Их аварга /Ёкозүна/ цолтой 2 дахь удаагаа Японы Эзэн хааны цомыг хүртлээ. Монголоос тодорсон 5 дахь Их аварга Г.Ган-Эрдэнэ маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-нд 30 нас хүрэх юм байна.

Кюүшюү башёгийн сүүлийн өдөр Озэки Шодай, Сэкиваке Митакэүмид ошидаши мэхээр ойчиж 9 даваа, 6 унаатай башёг дуусгасан бол Митакэүми 11 даваатай өндөрлүүллээ.

Харин Комүсүби Ичиножёо А.Ичинноров 15 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Мэйсейд ошидаши мэхээр ойчиж 5 даваатай энэ башёг амжилтаа ахиулж чадалгүй дуусгав. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 9 даваа, 5 унаатай бол Кирибаяама 6 даваатай энэ сарын тэмцээнээ дуусгаж байна.

Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Такарафүжи /М-4/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 7 даваа, 8 унаатай 50 хувийн амжилтаа хараахан хийж чадаагүй бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ сүүлийн өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-12/-д ёрикири мэхээр унаснаар 8 даваа 7 унаатай башёг дуусгалаа.

Categories
мэдээ спорт

Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөнө

Пара пауэрлифтингийн 2021 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилиси хотод өчигдөр эхэллээ.

Тэмцээнп Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, паралимпийн аварга Э.Содномпилжээ оролцоно.

Энэ удаагийн ДАШТ “Парис-2024” паралимпийн наадмын эрх олгох эхний тэмцээн гэдгээрээ онцлогтой. Тэрээр ирэх сарын 5-нд хүч сорино.

Categories
мэдээ спорт

Жүдоч Б.Мөнгөнчимэг, Г.Алтанбагана нар Жюүжицүгийн УАШТ-д түрүүлжээ

Жюү жицүгийн УАШТ хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр шилдгүүдээ тодруулав. Тэмцээн баасан гарагт өсвөр үе, залуучууд /U8, U10, U12, U14, U16, U18/, бямба гаригт мастер, насанд хүрэгчдийн ангилалд аваргуудыг шалгаруулжээ. Энэ жилийн тэмцээнд жүдогийн цөөнгүй шилдэг оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болголоо.

Улмаар жүдогийн шигшээ багийн тамирчид болох ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана нар түрүүлж, жюү жицүгийн 2021 оны улсын аварга болжээ.

Тэмцээнийг Спортын төв ордны Б заалд зохион байгуулж нийт 45 клубийн 900 гаруй тамирчид ур чадвараа сорьсон байна.

Categories
мэдээ спорт

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёд түрүүлэх болзлоо хангав

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аби /М-15/-тай учраа таарч, түүнийг ошитаоши мэхээр хаяж, башё дуусахаас 1 өдрийн өмнө түрүү бөхөөр тодорлоо.

Энэ цаг үед барилдаж байгаа ганц Их аварга Тэрүнофүжи башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такакэйшотой барилдана.

Кюүшюү башёгийн хоёр Озэки цолтнууд болох Шодай, Такакэйшо нар энэ өдөр учраа таарч Озэки Такакэйшо цүкидаши мэхээр давж 12 даваа, 2 унаатай байгаа бол Шодай 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд хатакикоми мэхээр ойчиж 9 даваа, 5 унаатай амжилттай барилдаж байна.

Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 8 унаатай байгаа бол Кирибаяама 5 даваа, 9 унаатай энэ башёд амжилт тааруухан явна. Мөн Комүсүби Ичиножёо, энэ өдөр Хүкүтофүжи /М-12/-тэй барилдаж, түүнд цүкиотоши мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай болов.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ Ютакаяама /М-13/-тай учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 6 унаатай болж 50 хувийн амжилтаа хийгээд байна.

Categories
мэдээ спорт

Цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

Өвлийн олимпийн эрх авахаар өрсөлдөж буй цанын тамирчид өдгөө Швейцарт бэлтгэлээ базааж байна.

ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар тус улсыг зорьсон бөгөөд Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл хийж буй юм.

Манай цаначид ирэх арванхоёрдугаар сараас олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ.

Тухайлбал, 3-5-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны цуврал тэмцээнд оролцох бол 10-13-нд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа, 10-21-нд оюутны ДАШТ, 28-30-нд FIS-ийн ээлжит цувралд тус тус оролцохоор төлөвлөжээ. Харин нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансаа гарсны дараа манай улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай олимпод оролцох нь тодорхой болох юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ Ц.Цогтбаатар “Абу Даби-2021” тэмцээнээс аваргын алтан медаль хүртлээ

Абу Даби-2021” Гранд Слам тэмцээний хоёр дахь өдөр “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны тамирчин Сүхбаатарын одонт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр өмнө нь “Их дуулга” ангилалд гурван удаа түрүүлээд байсан бөгөөд дөрөв дэх түрүүгээ Узбекистаны Х.Тураевийг ялснаар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиуллаа.

2 хүн, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Түүний жинг тэргүүлэгч олимпийн иж бүрэн медальт Гүржийн домогт жүдоч Лаша Шавдатуашвили, ОХУ-ын залуу жүдоч Армен Агаяны хамт хүрэл медаль хүртлээ. Харин -70 кг-ын жинд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны залуу жүдоч Цэрэндуламын Энхчимэг Гранд Слам ангилалд анх удаагаа хүрэл медалийн төлөө өрсөлдөж, Их Британы Келли Петерсен Поллардтай барилдсан. Харамсалтай нь манай бөх торгуулиар ялагдсанаар тавдугаар байрт шалгарч чансаагаа 360 оноогоор ахиуллаа.

Ингэснээр манай жүдо бөхийн Үндэсний шигшээ баг Абу Дабигийн Гранд Сламыг 2 өдрийн дараагаар 1 алт 3 хүрэл медальтайгаар 41 орноос медалийн чанараар 3-р байрт бичигдэж байна.

4 хүн, зогсож буй хүмүүс, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.

Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдворууд, Монгол орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц зэрэг олон чиглэлээр судалгааны ажил хийж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан билээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэчлэлийг эхлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацийн кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох замаар судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар шинжлэх ухааны түүхт ойн баярын үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүллээ.
Энэ үеэр “Монгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”, “Бүтээлч санаачилга ба төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг илтгэлүүд тавигдлаа.