Categories
мэдээ спорт

Алдарт дасгалжуулагч Ж.Тедеев Монголд айлчилна

Улаанбаатар хотын засаг дарга, чөлөөт бөхийн ОУХМ Д.Сумьяабазар өөрийн жингийн өрсөлдөгчийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд айлчлан ирэх гэж байна.
Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хамтарсан бэлтгэлийн тоо үр дүн хадгалах, өргөтгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах нь түүний айлчлалын гол зорилго юм.
ОХУ бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп, дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг ундаргатай билээ. Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европын бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ. 2017 оны ДАШТ-д цорын ганц удаа АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг тэрбээр тамирчны хувиар 1989 онд Улаанбаатарт болсон ах дүү найрамдалт армиудын СКДА тэмцээнд ирж 90 кг-ын жинд оролцож түрүүлж байв.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 24-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа бөгөөд анхны тулаан нь энэ сарын 24-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно.

Манай тамирчин хагас сарын өмнө тус хотод очиж мэргэжлийн дасгалжуулагчтай бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм.

Э.Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Сонирхогчийн боксын ДАШТ-ий хүрэл, “Жакарта-2018” Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, улсын дөрвөн удаагийн аварга юм. Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.

Тэгвэл түүний өрсөлдөгч нь 2017 оноос мэргэжлийн боксоор тулалдаж байгаа аж. Өдгөө 24 настай, нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялсан байна. Үүнээс дөрвийг нь хугацаанаас өмнө дуусгажээ.

Categories
мэдээ спорт

МУГТ М.Анхцэцэг өнөөдөр “Ташкент-2021” ДАШТ-ий дэвжээнд гарна

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах 86 дахь удаагийн тэмцээн явагдаж буй. Уг нь Перу улсад зохиогдох хуваарьтай байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж Узбекистанд болж буй энэ удаагийн ДАШТ-д 74 орны 432 туйванч 20 цогц медалийн төлөө хүч үзэж байгаа.

Дэлхийн шилдэг багууд болох БНХАУ, БНАСАУ баг тамирчдаа оролцуулахгүй гэж шийдсэн, мөн “Токио-2020” олимпийн аварга 10, дэлхийн аварга 15 тамирчин Ташкентад ирээгүй тул олон шинэ аварга, медальтнууд төрөх боломжтой болсон юм.
Манай Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор дөрвөн тамирчинтай оролцохоор бэлтгэж байсан боловч 71 кг -ийн жинд өрсөлдөх байсан Г.Ануужин, 81 кг-ийн жинд өрсөлдөх байсан Э.Билэгсайхан нар гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжих болсон нь харамсалтай.
Ташкентийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОХУ-ын Е.Гусева огцом өргөлтөөр 104 кг өргөөд алтан медаль авч байна лээ. Г.Ануужин тэмцээний өмнөх бэлтгэл дээр 105 кг өргөж байсан гэхээр бас л…
Ингээд манай хоёр туйванч охин Узбекистаныг зорьсон.
59 кг-ийн жинд Энхбаатарын Энхтамир(21 настай) “С” хэсэгт багтан ,огцомоор 82 кг, түлхэлттэй өргөлтөөр 96 кг өргөж, нийлбэр дүнгээр 178 кг-ийн амжилтаар жиндээ 27 тамирчнаас ү 20 дугаар байрт бичигдсэн.
87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт( огцом өргөлтөөр), Мөнхжанцангийн Анхцэцэг өнөөдөр ( 2021.12.16-нд) дэвжээнд гарч, “А” хэсгийг манлайлан өргөлтөө хийнэ. Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа захиалгаа 255 кг -аар өгсөн нь хамгийн өндөр нь. Түүнтэй адил захиалга өгсөн ганцхан тамирчин нь ОХУ-ын Дарья Ахмерова хэмээх ” битүү морь”. Томоохон тэмцээнд орж байгаагүй, энэ жил 21 нас хүрсэн тамирчин байна. Нэг үгээр манай Анхаагийн гол өрсөлдөгч гэхэд болно. Анхаагийн жинд “Токио-2020” олимпийн медальтнуудаас хэн нь ч ирээгүй. Тэгэхээр манай Анхаад маш том боломж байна.
2017, 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ Анхаа огцом өргөлтөөр авч байсан. Тэгвэл энэ удаа нийлбэр дүнгээр ч “том” медаль зүүх, бүүр дэлхийн аварга болох магадлал маш өндөр гэж болно.
“Ташкент-2021” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн “А” буюу М.Анхцэцэгийн хэсгийн өргөлт Ташкентийн цагаар 12 сарын 16-ны оройны 19:00 цагаас ( Улаанбаатарын цагаар өнөө оройны 22:00 цагаас) эхэлнэ.
Categories
мэдээ спорт

ОУХМ Б.Санжааг “Олимпийн алдар” одонгоор шагнав

Ард түмний дунд “Жижиг” нэрээрээ алдаршсан чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний бөхийн цэргийн заан Б.Санжаагийн спорт, олимпизмийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны Олимпийн алдар одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулж өгөв.

“Токио-1964” зуны олимпийн наадамд анхлан оролцсон тамирчдын нэг нь Б.Санжаа. Тэрбээр Токиогийн дэвжээнд эхний барилдаанаа тэрхүү олимпод түрүүлсэн О.Ватанабэтэй хийн ялагдсан ч дараа нь Филиппиний бөхийг цэвэр ялж, Монголын олимпчдын анхны цэвэр ялалтыг авчирч байв.

Мөн 1966 оны ДАШТ-д Монголын багаас хамгийн өндөр амжилтыг үзүүлж, V байр эзэлсэн билээ.

Б.Санжаа гуай шагнал гардан авсныхаа дараа “Токиогийн олимпод би 80 гаруй кг-аас хасаад 63-т орж байлаа. Над шиг ингэж жин хассан тамирчин Монголд байхгүй дээ. Олимпод явахын өмнө би хамаг сайчуудтай нь түүж барилдана гээд хэлчихсэн юм. Гэтэл сугалаагаар жингийнхээ хамгийн сайн бөх О.Ватанабэтэй эхний даваанд таарчихдаг юм. Сайхан үзнэ гэж бодсон ч их хурдан ялагдсан. Харин дараа нь олимпын анхны цэвэр ялалтыг авчирч байлаа.

Уг нь дараагийн даваанд барилдах байсан ч ЗХУ-ын бөхийг дэмжих үүднээс намайг шууд хасчихсан. Хоёр систем нэгнийгээ дэмжих ёстой гэсэн бодлогын золиос нь болоод өнгөрсөн дөө. Тэгж их жин хасаж өөрийгөө зовоочихоод тэмцээний дундуур хасагдсандаа харамсаж явдаг.

Өнөөдөр МҮОХ миний багахан амжилтыг үнэлж ийм сайхан шагналаа гардуулсанд талархаж байна. Танай хамт олонд амжилт хүсье” гэв.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бөртэ чоно-2021”: Шилдгийн шилдэг тамирчнаар Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар шалгарлаа

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” аадмын ёслол өчигдөр үдэш Монголын үндэсний олон нийтийн радио телевиз МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж оны шилдгүүдийг шалгарууллаа.

2021 оны “Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн 73 кг-д хүрэл медаль хүртэж, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальтан болсон амжилтаараа Ц.Цогтбаатар шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзнээр тодорлоо.

No description available.

Харин “Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин”-наар “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентын Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт М.Уранцэцэг /жүдо бөх/ шалгарч “Бөртэ чоно-2021” цомын эзэн болов.

Мөн 2021 оны “Шилдэг баг”-аар “Токио-2020” олимпын 32 дугаар наадамд анх удаагаа Монгол Улсаа төлөөлж багийн төрөлд өрсөлдсөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тодорлоо.

Оны Шилдийн шилдэг тамирчдыг болон шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

“Бөртэ чоно-2021” цомын эзэд болсон тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн болон байгууллага, хамт олныг танилцуулж байна.


Шилдэг олимпын танхим – Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” ЕБС

Шилдэг олимпын зүтгэлтэн – Ш.Лхачинжав

Шилдэг олимпын зөвлөл – Орхон аймгийн “Атланта” олимпын зөвлөл

Шилдэг спортын сэтгүүлч – МҮОНТ-ийн “Монголын спортын нэгэн зуун” төслийн баг

Спортын шилдэг ивээн тэтгэгч – MSC coca cola компани

Спортын шилдэг ивээн тэтгэгч – Скайтел гурпп

Спортын шилдэг бүтээн байгуулалт – “Степпе Арена”

Олимпын төрлийн шилдэг холбоо – Монголын чөлөөт бөхийн холбоо

Олимпын төрлийн шилдэг холбоо – Монголын жүдо бөхийн холбоо

Шилдэг шүүгч – Т.Энхцэцэг /жүдо бөх/

Олимпын бус шилдэг холбоо – Монголын жюү жицүгийн холбоо

Шилдэг менежменттэй холбоо – Монголын хөлбөмбөгийн холбоо

Ажил мэргэжлийн шилдэг байгууллага – Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв

Шилдэг дасгалжуулагч – Б.Баттулга /чөлөөт бөх/

Шилдэг дасгалжуулагч – Х.Болдбаатар /жүдо бөх/

Шилдэг дасгалжуулагч – Д.Баттулга /пауэрлифтинг/

Шилдэг залуу тамирчин – Д.Отгонжаргал /чөлөөт бөх

Паралимпын шилдэг тамирчин – Э.Содномпилжээ

Шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг /хүндийг өргөлт/

Шилдэг эрэгтэй тамирчин – Саейд Моллай /жүдо бөх/

Шилдэг эмэгтэй тамирчин – Б.Болортуяа /чөлөөт бөх/

Шилдэг эрэгтэй тамирчин – М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/ тус тус шалгарлаа.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон "бертэ чоно 2021 шиллэг эрэгй тамирчин саеид моллаей / data-verified=

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно



Categories
мэдээ спорт

Оны шилдэг тамирчдыг маргааш тодруулна

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ чоно” ёслолын арга хэмжээ ирэх маргааш /2021.12.13/ болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпийн дараа болж байгаагаараа онцлог юм.

Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг спортын сэтгүүлчид шалгаруулдаг. Олон улсын уламжлалын дагуу Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай сэтгүүлчид тиймээс саналаа өгч, шилдгүүдийг тодруулна. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас болоогүй хойшилсон юм.

“Бөртэ чоно” наадмын 2019 оны шилдгээр ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар шалгарч байлаа. Харин энэ жил хэн шалгарах нь спорт сонирхогчдыг анхаарлыг ихэд татаж буй билээ.

Categories
мэдээ спорт

Г.Болор-Эрдэнэ тав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

Туркийн Станбул хотод болж буй

Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг оноогоор илүүрхэн хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн хосгүй амжилтын эзэн болж байна. “Парис 2024” паралимпын наадмын эрх олгож байгаа дээрх ДАШТ-д 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Я.Зоригтбаатар, А.Зул нар Канадад өрсөлдөнө

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо олон улсын тэшүүрийн холбооны Дэлхийн цомын тэмцээний энэ улирлын гурав дахь гараа боллоо.

“Бээжин -2022” өвлийн олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсны дотор манай улсын хоёр “ган хөлөгтөн” өрсөлдсөн юм.

Эрэгтэй бөөн гараанд Ялалтын Зоригтбаатар масс гарааны хоёр дахь хагас шигшээд уралдаж, 7:07.490 амжилтаар (17 оноо) 24 дүгээрт (25) бичигдлээ. Дэлхийн цомын гурван гарааны дараах оноогоор тэрбээр 34 оноотой (2 гараанд л оролцсон) 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.

Эмэгтэй бөөн гараанд Алтан-Очирын Зул (26 нас) 7:29.560 амжилтаар хагас шигшээ хэсэгтээ 19 (21) дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотойгоор 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай хоёр тэшүүрчин дэлхийн цомын гурван гараанаас хоёрт нь оролцсон бөгөөд одоо Канадын Калгарид болох Дэлхийн цомын дөрөв дэх гараанд оролцохоор “Агч модны орныг” зорив.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн УАШТ Өмнөговь аймагт болно

Энэ жил Жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна гэж Жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Энэ удаагийн тэмцээн нь Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, мөн Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой. Тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Categories
мэдээ спорт

Насанд хүрэгчдийн жүдо бөхийн УАШТ Өмнөговь аймагт болно

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Тиймээс орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно.

Тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмер хамтран зохион байгуулна.