Categories
мэдээ спорт цаг-үе

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаандаа яллаа

Оросын боксын холбооноос өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нд Москва хот дахь “Soviet Wings” спортын ордонд мэргэжлийн боксын тэмцээнийг зохион явууллаа.

Тус тэмцээний үеэр Монголын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа “Super feather” жинд Оросын Сослан Баевтай хийж шүүгчдийн саналаар ялсан байна.

Сослан өмнө зургаан тулаан хийхдээ ялагдаагүй байв.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар өнөөдөр тулалдана

ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хөөгдсөнийхөө дараа мэргэжлийн тулааныг сонгоод байгаа билээ. Дасгалжуулагч Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон. Гэвч хойшлон, өнөөдөр өрсөлдөнө.

Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.

Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын жүдочид шилдэг наймд шалгарчээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос шигшээ багуудын 2021 оны чансааг гаргажээ. Монголын жүдочдын хувьд 72047 оноогоор наймд жагссан байна.

1.Япон – 213 689 оноо

2.ОХУ – 127 539

3.Франц – 119 683

4.Бразил – 97 463

5.Герман – 82 020

6.БНСУ – 81450

7.Нидерланд – 72,552

8.Монгол – 72 047

9.Гүрж – 58 331

10.Азербайжан – 56 607

Манай жүдочдоос М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар жиндээ 2, Ё.Басхүү, Саид Моллай нар 5-д орсон билээ.

Categories
мэдээ спорт

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 10 хувиар нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний 11 сард нийт 110 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10 (10.0%)-аар өссөн байна. Харин энэ оны 11 дүгээр сард 15 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 7 (87.5%)-гоор өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ оны эхний 11 сард 8644 зөрчил бүртгэгдсэний 6435 (74.4%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеийнхээс 1142 (11.7%)-оор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1447 (18.4%)-гоор тус тус буурчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1305 хэргийн 110 (8.4%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 11 сард 1305 болж, өмнөх оны мөн үеийнхээс 261 (25.0%)-ээр, эмэгтэй хүн оролцсон хэрэг 3214 болж, 28 (0.9%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 680 болж, 35 (5.4%)-аар нэмэгдсэн байна. Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 4306 болж, 165 (3.7%)-аар, бүлэглэн үйлдсэн хэрэг 1259 болж, 127 (9.2%)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 155 болж, 31 (16.7%)-ээр тус тус буурчээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний 11 сард 174.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 81.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 79.9 (31.4%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 4.4 (5.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ спорт

Ирэх онд болох чөлөөт бөхийн зарим тэмцээний хуваарь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 20-нд 2022 оны тэмцээн уралдааны хуваарьт гарсан өөрчлөлтөө танилцууллаа.

Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хотноо явагдана.

Долоодугаар сарын 2-10-нд 20 болон 15 насны Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдах ч хүлээн авах улс одоогоор тодорхойгүй аж.

Зургаадугаар сард зохиогдох төлөвлөгөөтэй 17 болон 23 насны Азийн аваргын тэмцээнийг хамтатгаад Саудын Арабын Рияд хотод хийх бололтой. Яг тодорхой болоогүй ч зургаадугаар сарын 19-26 гэсэн тов гарчээ.

Categories
мэдээ спорт

С.Жавхлан: Миний дуулах эрхийг 8 жилээр хаслаа гэвэл ямар сонсогдож байна

Хоёр ч удаа допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ найман жилээр хасуулсан Э.Оюунболдын талаар УИХ-ын гишүүн асан С.Жавхлан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Энэ сайхан дүүг танихгүй, уулзаагүй ч бидний л дүү шүү. 3 сая 400 мянгын нэг бидний л нэг нь энэ хүү шүү.

Бид нэгнээ алдаж оноход ч түлхээд нулимдаг биш чадлаараа хайрлаж урамшуулдаг байх ёстой. Алдаж онодог л хорвоо шүү дээ. Нэгнээ хэт их ингэж талцаж нохой аятай боорлдогоо одоо болимоор юм. Монгол хүн гэдэг утгаараа хэн байх нь хамаагүй элэг сэтгэл гаргадаг баймаар бас, 8 жилээр барилдах эрх хасах бол арай л биш ээ. Заримдаа арай л өр цөлгүй нэгэндээ хандах юм.

16 хоног талбай дээр зогсох 16 жил шиг санагдсан. Цаг хугацаа хэнд ч асар үнэтэй. Холбоо нь бараг ял өгдөг болоод байгаа юм уу.

Монголын дуулаачдын холбооноос дуулах эрхийг бас 8 жилээр хаслаа гэвэл ямар сонсогдож байна. 8 бол арай л чанга байхаа” гэжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм спорт

“NBA” таван тоглолтоо хойшлуулжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ лигийн хэд хэдэн багт “COVID-19” халдвартай холбоотой асуудал үүссэнтэй холбоотойгоор таван тоглолтыг хойшлуулж буйгаа мэдэгджээ.

Тодруулбал, “Бруклин Нетс”, “Кливленд Кавальерс”, “Орландо Мэжик”, “Филадельфи 76ерс” багийн тоглогчид болон арын албаны ажилтнуудын дундаас олон хүн “NBA”-ийн эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг дагах шаардлагатай болсон байна.

Ингэснээр ням гарагт товлоод байсан “Бруклин Нетс-Денвер Наггетс”, “Кливленд Кавальерс-Атланта Хокс”, “Филадельфи 76ерс-Нью-Орлеанс Пеликанс” багийн тоглолт, мөн даваа гарагт болох “Орландо Мэжик-Торонто Рэпторс”, мягмар гарагт болох “Бруклин Нетс-Вашингтон Уизардс” багийн тоглолт хойшлогджээ.

Эдгээр тоглолтыг хэзээ товлох талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ш.Алтанбагана ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн ДАШТ ОХУ-ын Москва хотод үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 100 кг-д дэлхийн аварга Ш.Алтанбагана хүрэл медаль хүртэв.

WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод болов. Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахмад тэрбээр ийнхүү дэлхийн аваргын медалиа нэгээр нэмлээ.

Ш.Алтанбагана ДАШТ-ээс хэдхэн хоногийн өмнө болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, монгол түмнээ баярлуулаад байсан юм.

Тэрбээр 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа юм.

Мөн 2010, 2014 онд IPF, 2016 онд AWPC холбооны Ази АШТ-ээс, 2018 онд IPL холбооны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Үүний сацуу 2015, 2017 онд WPFG холбооны Цагдаагийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон юм

Categories
мэдээ спорт

Т.Мягмаржавыг “Алтан од” одонгоор шагнав

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын таван удаагийн оролцогч, буудлагын спортод олон зуун шавь бэлтгэн гаргасан Т.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.

Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.

Т.Мягмаржав 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод тамирчнаар оролцсон бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэнээс хойш гавьяат тамирчин, дасгалжуулагч, спортын зэрэг цолтой мянга гаруй тамирчин бэлтгэн гаргажээ.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Өнөөдөр их баярт үйл явдал тохиож байна. Буудлагын спортын үнэт зүйлсийг хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд маш их хүчин зүтгэл гаргасан Т.Мягмаржав танд МҮОХ-ны дээд шагналаа гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Таны спорт, олимпизмын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй юм” гэв.

Харин Т.Мягмаржав гавьяат шагналаа гардан авсны дараа “Би 1962 оноос буудаж эхэлсэн гэхээр буудлагын спорттой холбогдоод бараг 60 жил болжээ. Энэ спортод хүүхэд залуусыг татан оруулж, залуу үеэ бэлдэхийн тулд нэлээн олон аймагт буудлагын тир байгуулж байлаа. Залуучуудын УАШТ-ийг 1975 онд анх зохион байгуулсан. Тэр үеэс хойш өнөөг хүртэл уламжлал болон зохиогдож байна. Харин одоо буудлагаар хичээллэх хүний тоо маш их болж, спорт маань хөгжиж байгааг хараад баярлаж явдаг юм. МҮОХ-ноос ийм сайхан нэр хүндтэй шагналаа гардуулж өгсөнд баяртай байна. Миний хувьд цаашдаа ч залуучуудтай мөр зэрэгцэн буудлагын спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно” гэв.

Categories
мэдээ спорт

Алдарт дасгалжуулагч Ж.Тедеев Монголд айлчилна

Улаанбаатар хотын засаг дарга, чөлөөт бөхийн ОУХМ Д.Сумьяабазар өөрийн жингийн өрсөлдөгчийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд айлчлан ирэх гэж байна.
Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хамтарсан бэлтгэлийн тоо үр дүн хадгалах, өргөтгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах нь түүний айлчлалын гол зорилго юм.
ОХУ бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп, дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг ундаргатай билээ. Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европын бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ. 2017 оны ДАШТ-д цорын ганц удаа АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг тэрбээр тамирчны хувиар 1989 онд Улаанбаатарт болсон ах дүү найрамдалт армиудын СКДА тэмцээнд ирж 90 кг-ын жинд оролцож түрүүлж байв.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно